Олон улсад хулгай, луйврын аргаар банк, санхүүгийн байгууллагаас 1.3 тэрбум ам.доллар салгасан Хойд Солонгосын гурван иргэнийг АНУ-д яллажээ. Тэднийг хараахан баривчлаагүй боловч крипто мөнгөний сүлжээг ашиглан банк, санхүүгийн байгууллагуудад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт ялласан байна. Түүнчлэн тэднийг 2017 онд Их Британийн эрүүл мэндийн цахим сүлжээг хакердаж, орон даяар доголдол үүсгэсэн хэрэгт оролцсон гэж үзэж байгаа аж.
АНУ-ын хууль зүйн яамнаас тэднийг Хойд Солонгосын цэргийн тагнуулын агентлагт ажилладаг гэж үзэж буйгаа мэдэгджээ. Хэрэгтнүүд одоогоор Хойд Солонгост байгаа бөгөөд өөр оронд зорчвол АНУ-д шилжүүлэн авч шүүх гэнэ.
Хэрэгтнүүдийн нэг болох Пак Жин Хюк нь хоёр жилийн өмнө 2014 оны “Sony Entertainment Pictures” компанийг хакердсан хэрэгт буруутгагдан яллагдаж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ