Хоёр хувийн хоржоонтой нэмэгдэл | News.MN

Хоёр хувийн хоржоонтой нэмэгдэл

Хоёр хувийн хоржоонтой нэмэгдэл

Хоёр хувийн хоржоонтой нэмэгдэл

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2021 онд 4.3 хувиар өснө гэж тооцоолсноо өнгөрсөн долоо хоногт танилцуулаад, цаашид богино хугацааны тусламж, дэмжлэгийн бодлогоос эдийн засгийн сэргэлт, дархлаагаа бэхжүүлэх чиглэл рүү анхаарах нь зүйтэйг сануулсан.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил, вакцинжуулалт, дотоод эрэлт нэмэгдэх зэрэг хүчин зүйлс манай эдийн засаг сэргэхэд нөлөөлөх ч сүүлийн үед дотоодод Covid-19 цар тахлын дэгдэлт нэмэгдэж буй нь эдийн засгийн сэргэлтийн тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж байгаа гэдэгтэй санал нийлэхээс аргагүй. Мөн гуравхан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой төсвийн зардал хэт өсөх, улмаар төсөв, санхүүгийн ачаалал хэт нэмэгдэж болзошгүй эрсдэл биднийг хүлээж буйг тэд онцгойлон анхааруулсан юм.

Монгол Улсын эдийн засаг өснө гэсэн өөдрөг төсөөлөл байгаа ч өнөөдөр бодит амьдрал дээр өөдлөх дүр зураг төдийлөн харагдахгүй байна.

Азийн хөгжлийн банкны шинжээчдийн тодорхойлсноор, өнгөрсөн онд цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг шилжилтийн үеэс хойших хамгийн том хүндрэлтэй нүүр тулж, 2009 оны хямралаас хойш анх удаа огцом агшив. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар агшсан, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрсэн, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 14.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.3 их наяд төгрөгөөр (19.7%) өссөн гээд тоочвол эерэг үзүүлэлт бараг алга аа.

Монголчуудын сэтгэлийг өнөөдөр ажилгүйдэлд нэрвэгдэх, ажлын байраа алдах вий гэсэн айдас түгшээж буй. Цар тахлаас өмнө Монгол Улсад 810 мянган ажлын байр байсан бол өдгөө 68 мянгыг нь тавиад туучихаж. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, энэ оны гуравдугаар улирал гэхэд 210 мянган ажлын байр үгүй болох эрсдэл нүүрлэжээ.

Засгийн газар саяхан танилцуулсан “10 их наядын төлөвлөгөө”-дөө цар тахлын улмаас нэмж 130 мянган ажлын байр алдах эрсдэлийг бууруулна гэж тусгаснаа мэдэгдсэн ч хэрхэн барьж “тогтоох” арга чаргаа өнөөдөр олоогүй байгаа нь харамсалтай.

Covid-19 цар тахлын улмаас тогтоосон хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж (ААН)-үүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулан, ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүргэсэн. Улмаар сул зогссон ААН, татвар төлөгчид дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрээд байгаа нь нууц биш.

“Дарин дээр давс нэмэв” гэгчээр хэзээ ч цомхотголд орж, ажлаасаа халагдаж мэдэх эрсдэлд буй монголчуудад нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн төр засгийн хоржоонтой шийдвэр хүнд цохилт болж байна.

Компаниуд цалингаа нэмэх тусам, ажилтны хувьд ахиу цалин, орлого олохын хэрээр зардал нь дагаж нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засгийн хямралын энэ үед цалингаа тавьж чадахгүйд хүрсэн ААН-үүдэд шимтгэлийн өсөлт үнэхээр том цохилт болж буйг төр засгийн удирдлагууд ойлгох хэрэгтэй санагдана.

Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шимтгэлийг хойшлуулах талаар тодорхой санал гаргаад байгаа ажээ. Гэвч энэ бүх татвар, шимтгэлийн өсөлтийг мөрдөж эхлэхэд гарах зардал нь компанийн ачааллыг төдий хэмжээгээр нэмэгдүүлэх нь тодорхой юм.

Монгол Улс 2016 онд Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд хэд хэдэн үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд 2017 оны хоёрдугаар сард УИХ-аас батлагдсан хуульд 6-7 төрлийн татвар болон шимтгэлийг нэмэхээр тусгагдсаны нэг нь нийгмийн даатгалын шимтгэл. 2018 оноос жил болгон шатлалтайгаар нэмэгдүүлэхээр байсныг Ерөнхийлөгч 2020 оны төсөвт хориг тавин, нэг жилээр хойшлуулсан бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж тооцогдохоор болсон.

Зарим шинжээчид “Нийгмийн даатгалын сангийн хуримтлал тэтгэвэр авагч нартаа хүрэлцэхгүй болсон учраас хуримтлалыг өсгөх ёстой гэсэн үндэслэлээр шимтгэлийг нэмэгдүүлж байна” хэмээн тайлбарлаж буй юм. Монголд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх бус, бууруулах боломжтойг хэлэх хүн олон байна.

Үнэндээ тэтгэврийн даатгалын үр өгөөжийг сайжруулаагүй байж шимтгэлээ шударгаар төлдөг хэсгээ ачаагаар дараад байж болохгүй.

Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ажлын байр хамгаалах, хадгалах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч, хүн амын орлогын албан татвар (ХАОАТ), эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бусад нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг тэглэсэн. Мөн цахилгаан эрчим хүч, дулаан, усны төлбөрийг хөнгөлсөн нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд (ААНБ)-д чамлахааргүй дэмжлэг болж буй юм.

Нийгмийн даатгалын тухай хуульд тусгаснаар НДШ 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх бөгөөд ажил олгогчоос 1 хувиар, даатгуулагчийн цалингаас 1 хувиар төлөхөөр тус тус нэмэгдүүлсэн. Шимтгэлийн хувь 2017 онд 7 байсан бол 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан билээ.

Цар тахлын улмаас орлого нь буурсан 7264 аж ахуйн нэгжийн 80507 ажилтанд Ажилгүйдлийн сангаас гурван сарын турш сар тутам 200 мянган төгрөгийн дэмжлэг өгсөн. Мөн ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон албан байгууллагуудыг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, нийт 38398 аж ахуйн нэгжийн 567.135 хүн хамрагдсан билээ.

Эдийн засагчдын хэлснээр, цар тахлын улмаас үзвэр үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар, лангуу эрхлэгчээс эхлээд хэдэн зуун ААН, иргэн бараг хоёр сар гаруй тэг зогссон. Цаашид энэ байдлаараа үргэлжилвэл маш олон хүн ажлын байраа алдаж, цалин орлогогүй болох эрсдэлтэй тул төсвийн тодотголоо яаралтай хийж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэх нь чухал.

Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрийг иргэд эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байна.


2021 ОНД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ДААТГУУЛАГЧИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ

Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулиудад орсон өөрчлөлтүүдийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн хэрэгжүүлнэ. Үүнд:

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээний талаар:

  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хуулиар “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ …. 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувь байна” гэж заасны дагуу 2021 онд ажил олгогч болон албан журмын даатгуулагч тэтгэврийн даатгалд тус бүр 9.5 хувиар тооцож шимтгэл төлнө. /Тэтгэврийн даатгалын сангаас бусад санд төлөх хувь 2020 онтой адил/

Иймд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын таван төрөлд нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран 13.5, 14.5, 15.5 хувиар, албан журмын даатгуулагч 12.5 хувиар төлнө.

  • Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуулийн дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн, мөн оны аравдугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага болон түүнд ажиллаж байгаа Монгол Улсын иргэн даатгуулагч нь 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх 1.0 хувиас тус тус чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5 хувиар тооцон төлнө. Харин 2021 оны долдугаар сарын 1-ээс эхлэн эдгээр ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг энэ зөвлөмжийн 1.1-д заасан хувь хэмжээгээр тооцон төлнө.

  • Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэлийн хэмжээг тухайн сарын хөдөлмөрийн хөлсний сангаас тэтгэврийн даатгалд ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5, нийтдээ 17.0 хувиар, чөлөөлөгдөх шимтгэлийн хэмжээг ажил олгогч 3.0-5.0 хувь (тэтгэврийн даатгалын 1.0, тэтгэмжийн даатгалын 1.0, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын 0.8-2.8, ажилгүйдлийн даатгалын 0.2 хувь)-аар, даатгуулагч 4.5 хувь (тэтгэврийн даатгалын 3.5, тэтгэмжийн даатгалын 0.8, ажилгүйдлийн даатгалын 0.2 хувь)-аар тооцно.
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 2.0, даатгуулагч 2.0, нийтдээ 4.0 хувиар тооцон төлнө.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу даатгуулагчийн шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд зөвхөн ажил олгогчоос шимтгэлийг нь хариуцан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлөх тохиолдолд тэтгэврийн даатгалд 8.5 хувиар тооцон төлүүлж, чөлөөлөгдөх шимтгэлийг 2.0 хувь (тэтгэврийн даатгалын 1.0, тэтгэмжийн даатгалын 1.0 хувь)-аар, 1 сараас дээш хугацаагаар тэтгэмж авсан хугацаанд тэтгэврийн даатгалд 8.5 хувиар тооцон төлүүлж, чөлөөлөгдөх шимтгэлийг 3.0-5.0 хувь (тэтгэврийн даатгалын 1.0, тэтгэмжийн даатгалын 1.0, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын 0.8-2.8, ажилгүйдлийн даатгалын 0.2 хувь)-аар тооцно.

“Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх, журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн дагуу 2021 оноос тэтгэврийн даатгалын шимтгэл 9.5% хувь болсон. Ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч  13.5, 14.5, 15.5 хувиар, албан журмын даатгуулагч 12.5 хувиар, сайн дурын даатгуулагч 14.5 хувиар тус тус шимтгэл төлнө.

  • Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамрагдахгүй аж ахуйн нэгж, байгууллага, мөн нийт аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа албан журмаар даатгуулагч-гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ үйл ажиллагааны чиглэлээс нь хамаараад 26.0-28.0 хувь байна.
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор албан журмын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн дээд хэмжээ 525 000 төгрөг (4 200 000 төгрөг*12.5%) байна.
  • Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, албан журмын болон сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамрагдаж байгаа тул 2021 онд шинээр бүртгүүлсэн ажил олгогч, албан журмын даатгуулагч нь энэ зөвлөмжийн 1.2.4-д заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-02-18 192.82.70.150

Бас нэг Ундармаад зориулж нэмж бга юм байхдаа. Ундармаа гуай яагаад авсан мөнгөө төлөхгүя бга нь сонин л юм.

Avatar

Зочин 2021-02-18 139.5.216.177

Халвар газар авч аюул үүсч,улс орны эдийн засаг ийм хүнд байгаа үед, хэдэн үл бүтэх этгээдүүдийн турхиралтад автан эмх цэгцгүй байдал самуун үүсгэж хэрхэвч болохгүй.Эд нар улс орноо бодож буй зүйл юу ч байхгүй.Төр засгийн эсрэг олны дургүйцэл өдөөх, ямар ч муу аргаар хамаагүй улс оронд эмх цэгцгүй байдал үүсгэх замаар төр засгийн эрхийг авах ганц зорилготой л хүмүүс.Ийм хүмүүст итгэн, төрийн жолоо атгуулна гэдэг бүр ч тэнэг үйлдэл.

Avatar

Худлаа гарууд зайлаа 2021-02-18 103.26.194.165

Нээх их худлаа бухимдсан, бие биенээ барьж идсэн, утасны цаанаас томорсон юмнууд. Тийм сайн юм бол талбайд гараад жагсал даа. Худлаа ш дээ. Аймхай, сул дорой, амиа бодсон, довоо шарлуулсан. Чингисийн монголын баатрууд дэлхийгээр нэг тарж, эх нутагтаа өвчин хуучтай, худалч, хулгайч, хулчгарууд нь үлдэж. Утасны цаанаас л цээж баатрууд. Амьдрал дээрээ талбайд гарч жагсахад хэн ч гарахгүй. Утасны троллууд

Avatar

Зочин 2021-02-18 202.55.188.101

Harin tiimee, ZG-g ogtsruulah geed jagsaj baihaar ND-iin nemeltiig eserguutseh, NUAT-n sugalaag bolij butsaan olgoltoo buren avah, g. m. amidrald yag heregtei zuil deer temtsej chaddaggui irged shuu. ZG ogtsorloo geed adilhan l MAN-s zasag garna ijil bodlogo l barimtalj ajillana, harin ND, NUAT -iin tuluu temtsej chadval uursdiinh ni halaasnaas garah mungund l hemnelt bolno shuu dee

Avatar

Зочин 2021-02-18 139.5.217.50

hudmag um bicheed yamar hereg baina, hain manaid NDSH % hamgiin baga

Avatar

Zochin 2021-02-18 192.82.72.52

Mongo urj margaldaj bhaar eronhiilogchoo dahiad 2 jileer n sungachihval taarna,horigiin huleej avahgui bj bna bz

Avatar

Зочин 2021-02-18 64.119.25.122

Татвар төлөх нь иргэн бидний үүргээ. Гэвч төрийн цоорхой шуудай байхад даан ч урас алга даа Төрөөс тэрбумтануудыг л төрүүлэх юм даа

Avatar

иргзн 2021-02-18 202.179.26.199

Хууль нь сайхан боловч Хулгайч ихтэй нь хэцүү юм, мэдээж Хэн ч гэсэн НДШ-ээ Төлөөд л явахыг бодно ш дээ, гэтэл яасан түрүүчийн даатгуудж байсан мөнгөө нэг Төрд байсан Эмэгтэй Хулгайчид алдаад одоо НД-ын сан хов хоосон, Ирээдүйд Бидний үеийнхэн Тэтгэвэр авч чадахааргүй болчихсон ш дээ,

Avatar

Зочин 2021-02-18 59.153.115.24

Ундармаа аваад иднэ биздээ

Avatar

Н 2021-02-18 202.9.40.93

1. Өндөр шимтгэл төлөөд өндөр тэтгэвэр авна гэсэн баталгаа байхгүй буюу хэзээ ч төлсөн шигээ авахгүй.
2. Хэдэн жил тэтгэвэр авах нь тодорхойгүй буюу өнөөдөр тэтгэвэрт гараад маргааш үхэх магадлалтай.
3. Өнөөдөр өндөр гэж үзэж байгаа тэтгэвэр 10, 20, 30 жилийн дараа өндөр хэвээрээ байх эсэхийг бүү мэд буюу ханшийн уналтын өнөөгийн байдлаар бол тэр үед авах тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байх боломжтой.
ИЙМ БОЛОХООР Л ШИМТГЭЛ ТӨЛМӨӨРГҮЙ БАЙГАА ЮМ. ТЭРНИЙ ОРОНД ХАДГАЛАМЖИНД ХИЙСЭН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР.

Avatar

Ju 2021-02-18 192.82.73.37

Daraalsan 7jilee boliochee.neg gargasan huuliaa togs mordohgui .humuusiig bainga chiregduul bnaa.uuniig bolih heregtei

Avatar

Хотын уугуул иргэн 2021-02-18 64.119.17.211

Өндөр тэтгэвэр авах гээд байгаа бол өндөр шимтгэл төлөх хэрэгтэй байхдаа. Бага төлөөд ихийг авах гэсэн социализмын сэтгэлгэээс зарим хүмүүс салаагүй л байгаа юм байна.

Avatar

хөдөөнөөс ирсэн иргэн 2021-02-18 103.229.178.4

хотынхон ийм байдаг юм уу? эсвэл чи ганцаараа ийм юм уу?

Avatar

МАН сонгуульд татвар нэмэхгүй гэсэн 2021-02-18 192.82.73.212

Сонгуульд МАН татвар нэмэхгүй гэж амлаад дахиад нэмлээ. Өрийн тааз гэж үгүй болжээ

Avatar

Ххрр 2021-02-18 103.26.195.70

Бас нэг ундармаа МАНгас гарч ирээд иднэ

Avatar

Irgen 2021-02-18 76.107.165.63

Nastai aav eejiinhee tetgevriig bid tuluhduu goroihgui. Uur yumaar uls tur hii.

Avatar

kia kia 2021-02-18 103.229.178.4

Улсын Их Хулгайч Ундармаа гүйцэтгэгчтэй бүлэглэлийн хулгайлсан сангийн мөнгөнүүдийг буцааж аваад л өгчөөч дээ. яасан өгөөмөр хайрхан бэ? чамаас аваад аав ээжид чинь өгөх, баруун кармаанаас зүүн кармаарүү хийх 2-т ялгаа байна уу? зүгээр хийчихгүй дундаас нь туугаад байхыг нь яана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж