Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавина | News.MN

Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавина

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавина

Украины ерөнхий сайд Арсеный Яценюк Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавихаа мэдэгджээ. Украин нь Крым хойгийг Москвад алдсаны дараа Оросын зарим бараа бүтээгдэхүүний эсрэг хориг тавьсан билээ. Түүнчлэн 9000 гаруй хүний амь үрэгдсэн Украины зүүн хязгаарын зөрчилд ОХУ-ыг өдөөн хатгасанд буруутгадаг юм.

Украин нь 2014 оны байдлаар өдөрт 260 мянган баррель газрын тосыг хэрэглэдэг хэрнээ ердөө 66 мянган тонныг боловсруулдаг гэж АНУ-ын эрчим хүчний албаныхан мэдээлж байв. Украин нь газрын тосны үлдсэн хэрэгцээний ихэнх хувийг  ОХУ-аас импортлож, Казахстан, Азербайжанаас багахан хувийг авдаг байна.

Москватай байгалийн хийн төлбөрийн өр болон үнийг тохиролцож чадаагүйгээс үүдэн 2014-2015 оны хооронд Украин ОХУ-аас хийн импортыг багасгаж, Европын орнуудаас авахаа хоёр дахин нэмэгдүүлжээ. Украиныг урьдчилсан төлбөрийн системд шилжүүлснээр Киев хэд хэдэн удаа ОХУ-аас байгалийн хий авахаа зогсоож байв.

Киевийн засгийн газар Европын холбоонд нэгдэх гэрээнд гарын үсэг зурсны дараа ОХУ Украинд үзүүлдэг олон төрлийн худалдааны хөнгөлөлтийг зогсоосон юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-07 59.153.114.213

Энэ бол ясны жинхэнэ шалгарсан ардчилагч байна! Хэлж ярьж байгаа нь манай хэдтэй адилхан байна! 25 жилийн дараа харах юмсан! Ккк. Гое доо!

Avatar

РАВДАН 2016-04-07 202.70.46.216

ЯЙЦО ЧИ АЛЬ ТАЛААРАА НЕФТЬ ГООЖУУЛАХ ГЭЖ БАЙНАА? ШОВХ ТАЛААРАА ЮУ? ЭСХҮЛ МОХОО ТАЛААРАА ЮУ? ИНГЭЭД Л ХОХОЛ БАНДЕРУУД ХООРОНДОО АЛАЛДААД ЭХЛЭХ БИЗ ЭЭ!

Avatar

РАВДАН 2016-04-07 202.70.46.212

ХУРДЛААЧ ЭЭ! ХОРИГОО ТАВЬ Л ДАА! ХУРДХАН ХОЙТХЫГ ЧИНЬ УНШМААР БАЙНА ШДЭЭ!

Avatar

РАВДАН 2016-04-07 202.70.46.212

ЮУТАЙ САЙН ХЭРЭГ БИЛЭЭ! ТЭГЭЭСЭЙ ДЭЭ! РАВДАН НЬ ХАРИН Ч ЁСТОЙ НЭГ ДЭМЖИНЭ ШҮҮ ЯЙЦО МИНЬ ЭЭ! ХАРИН Ч НЭГ ЗОВЛОН БАГАТАЙ ТОМООТОЙ БОЛОХ НЬ ДЭЭ БАНДЕР ХҮҮ!

Avatar

Зочин 2016-04-07 103.57.95.156

Хохь чинь та нар , газрын тос , байгалын хий танайд жог шуудээ , холын тээврийн зардал шингэсэн ортог ондортэй импортынхоо алдагдалд ороод дефольтоо зарлаад ирэхээр ахиад гуйхаа мэдэхгуй байж …

Avatar

Зочин 2016-04-07 59.153.114.218

Энэ шаампан америкийн хатгаасаар их солиорох юмаа. тэгээд авахаа болиоч дээ

Avatar

Зочин 2016-04-07 122.201.26.171

ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭГЧЭЭР ЭНД ЧИ ДУТАА ХӨ. ХИРЭЭ МЭДЭЖ ХЭЛЭЭ ТАТАЖ ЯВМААР ДАА БИД

Avatar

2016-04-07 202.9.40.171

хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж