Монгол Улс COVAX  хөтөлбөрийн хүрээнд Covid-19 ийн эсрэг вакцин хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Монгол Улс COVAX  хөтөлбөрийн хүрээнд Covid-19 ийн эсрэг вакцин хүлээн авна

Монгол Улс COVAX  хөтөлбөрийн хүрээнд Covid-19 ийн эсрэг вакцин хүлээн авна

COVAX хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс болон бусад улсуудад Covid-19 ийн эсрэг вакцин үнэгүй олгох урьдчилсан хуваарь гаргасан талаар Гави вакцины холбоо танилцууллаа. Их Британи улс нь COVAX  хөтөлбөрийн хамгийн том донор улсуудын нэг бөгөөд нийт 548 сая фунт стерлинг хандивласан. Британи улс 2020 оны зургадугаар сард ‘Дэлхийн вакцины чуулганыг’ зохион байгуулсан бөгөөд тус чуулганы үеэр вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чухал амлалтуудыг дэлхийн удирдагчид өгсөн юм.

Монгол Улсын хувьд Pfizer болон AstraZeneca вакцинуудыг хүлээн авна. Вакцин олгох талаар Их Британи улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон хэлэхдээ ‘’ Хүн төрөлхтөн энэхүү гамшигт цар тахалтай тэмцэхэд нэн чухал үйл явдал боллоо. Британи улс нь COVAX хөтөлбөрийг улс төрийн хүрээнд болон санхүүжилтийн хувьд дэмжсээр ирсэн бөгөөд бага болон дундаж орлоготой улсуудад вакциныг нэн яаралтай олгоход анхаарч ажиллаж байна.’’

Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн AstraZeneca вакциныг насанд хүрсэн хүнд хийх зөвшөөрлийг ДЭМБ олгосон бөгөөд дархлааг илүү сайн тогтоохын тулд эхний тунг хийлгэснээс хойш 8-12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэхийг зөвлөж байгаа юм. Мөн тус вакцин нь Covid-19 вирусын шинэ төрлүүдээс ч хамгаалах чадвартай аж.

Эх сурвалж: Британийн Элчин Сайдын Яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж