427 саяд хүрсэн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна | News.MN

427 саяд хүрсэн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна

427 саяд хүрсэн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна

427 саяд хүрсэн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна

Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдахаар нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж буй. Дуудлага худалдаа  эхэлсэн өдөр /2021.02.15/ хамгийн өндөр үнэ болох 427 саяд хүрсэн 0001 УАР дугаар зарагдаагүй байна. Учир нь, дугаарын зохих үнэ төлөгдөөгүй тул хүчингүй болжээ.

Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр худалдан авсан дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгааждаг. Харин дуудлага худалдаагаар ялагчаар тодорсон иргэн энэ хугацаанд зохих үнийг төлөөгүй бол хүчингүй болдог. Зарагдаагүй дугааруудыг дахин дуудлага худалдаагаар оруулна гэдгийг тус төвийн төвийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж хэлж байв. Иймд дуудлага худалдаагаар өндөр үнэлэгдсэн ч зарагдаагүй дугааруудыг дахин хуваарь гарган дуудлага худалдаагаар зархаар болж байна.

Эхний өдөр /2021.02.15/хамгийн өндөр үнэ хүрсэн таван дугаар:

  • 0001 УАР – 427.450.000
  • 1111 УАР – 76.150.000
  • 0011 УАР – 70.900.000
  • 0101 УАР – 64.100.000
  • 1001 УАР – 7.650.000

Одоогоор нийт үнэлэгдээд буй дугааруудаас үнийг нь төлж, гэрээ байгуулан зарагдсан хамгийн өндөр үнэтэй дугаар нь 16 сая төгрөг хүрсэн байна. Өнөөдрийн дуудлага худалдаагаар гэхэд 0003 УАР дугаар 121 сая төгрөгийн үнэ хүрээд байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-17 66.181.160.59

Ингэж худлаа үнэ хөөргөөд авахгүй байгаа юмнуудыг торгодог болоочээ. Шаал худлаа анхнаасаа авахгүй зүгээр хий үнэ хөөрөгдсөн байна. Хэрвээ дуудлага худалдаанд ороод хэлсэн үнээрээ авахгүй бол тэр үнийх нь 10-20%-ийг торгуульд авдаг журам гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-17 202.55.188.101

Denchin bol ugaasaa avsan avaagui butsaaj ugduggui mungu, harin yalsan baij tulburuu tuluugui huniig 10%-r torgood, daraa daraagiin une helsen hund avtomataar shiljdeg baih heregtei, tegvel ingej dahin dahin tsag ureh hereg baihgui bolj ajil hungurnu

Avatar

Зочин 2021-02-17 115.130.135.125

Ядуу гуйлгачингаа гайхаад байдаг худлаа л байна ш дээ

Avatar

Зочин 2021-02-17 103.9.90.100

нэг муу дугаар ингэж хэдэн саяар үнэ хүрнэ гэж худлаа, тогтлоом болоод дуусна, цаг завны гарз,

Avatar

Зочин 2021-02-17 66.181.186.139

Барьцааны мөнгөө нэмэхгүй бол та нар энэ мэт хүмүүсийн тоглоом болоод дуусна

Avatar

Зочин 2021-02-17 49.0.154.59

Үнэ хөөрөгдсөн 427к болгосон нөхрийг хууль дүрмийн дагуу олон нийтэд нэрийг нь зурагтай нь зарлах хэрэгтэй, яагаад авахгүй чадваргүй байж новширч ард түмнийг доромжлоод байдаг юм бэ!!! Дуудлага худалдаа зохион байгуулагчид муу, чадваргүй бна шүү. Чадахгүй бол 200 уулын цаагуур орж, чаддаг хүнд нь ажлаа өг!!!

Avatar

Зочин 2021-02-17 180.149.93.98

дараагийн үнэ хэлсэн хүнд нь өгөхгүй юм уу

Avatar

Зочин 2021-02-17 66.181.181.204

Хөгийн чэнжүүд өөрөөсөө хуушуурны мөнгөө ч гаргаж авч идэж чадахгүй татганасан хүмүүс байдаг.дэнчингийн мөнгийг нь шууд торгууль болгоод улмын орлого болгох хэрэгтэй

Avatar

иргэн 2021-02-17 202.21.109.98

Сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх хүмүүсийн тоо их болжээ.. Ялангуяа Авто тээврийн төвийнхөн… эхлээд дарга гэж байдаг бол албаар эмнэллэгт үзүүлээч ..ээээ

Avatar

Зочин 2021-02-17 98.42.137.30

….. Монголд хувьсгалын тохироо бүрджээ……

Avatar

10%-r torgo 2021-02-17 202.55.188.101

Unee tuluugui humuusiig 10%-r shiitgej baih heregtei, tegehgui bol ajlaa aldsan bish dahin dahin tsag ureh hereggui

Avatar

зочин 2021-02-17 202.179.26.205

Нэг сагсуу нөхөр худлаа сагсуурч үнэ хөөрөгдсөн байхгүй юу

Avatar

Asuult 2021-02-17 162.222.81.65

Mashinii dugaar mashintaigaa hamt yavdag heveeree yu? Mashinaa zarah yum uu yamar negen shaltgaanaar hodolgoonoos garlaa gehed dugaar ni bas oor hund shiljdeg, esvel huchingui boldog baih aa? Esvel odoo dugaaraa ezemshig ni avch ulddeg bolson yum uu?

Avatar

Зочин 2021-02-17 43.242.243.9

denchingee 500.000 bolgo .
ylagch boloogui bol 50%-iig hi bytsaaj ug.

tegeheer myysain xorgoloo toolson chenjuud orj toglohiig xarnaa

Avatar

Зочин 2021-02-17 66.181.178.201

Дэнчингээ сайн нэмээд, авсан дугаарынхаа унийг телехгуй бол дэнчинг нь шууд улсын орлого болгоод яв, тэгэхгуй бол наад чинь тоглоом болоод дууслаа ш дээ

Avatar

Торго муу худалчийг 2021-02-17 64.119.23.216

Дугаараа авахгүй бол бөөн чирэгдэл үүсгэсэн гээд торгоод үз

Avatar

Зочин 2021-02-17 202.55.191.130

Uursduu huurugduud baigaa yum bish uu? Iim une hurdeg gej itguuleed aain?

Avatar

Zochin 2021-02-17 59.153.113.220

Фэнг Шүй Ганбаатар мөн байсан байх аа. Нөгөө Фэнг Шүй нь таараад үнэ цохиод авсан байх. Тэгээд шилэн дансаар гараадирхээр нь ичээд авахгүй гүрийж байгаа байх хэхэхэ.

Avatar

Zochin 2021-02-17 150.129.143.120

Orkuud l iim dugaart mungu tulj avah bhda. Yum uzeegui.

Avatar

Зочин 2021-02-17 122.201.22.72

50 МЯНГАН ТӨГ ДЭНЖИН ТАВЬСАН ГЭХЭЭР НЬ ГАЙХААД БАЙСАН ЮМ ТЭГНЭЭ ТЭР . ХЭДЭН АРВАН САЯ ТӨГ ХҮРЭХ ЮМНЫ ДЭНЧИНГ ИЙМ БАГААР ТАВЬСАН ХҮН ИХ УЧИРТАЙ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-02-17 64.119.21.7

Ченжууд зориуд үнийг хөөсрүүлсэн байна.

Avatar

Зочин 2021-02-17 192.82.76.16

10 хувиар торго

Avatar

иргэн 2021-02-17 202.179.25.117

мэдээж хэн иййм үнээр авах вэ дээ.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.184.45

Дэнчингээ нэмэхгүй бол тоглоом болоод дууслаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж