427 саяд хүрсэн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

427 саяд хүрсэн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна

427 саяд хүрсэн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна

Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдахаар нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж буй. Дуудлага худалдаа  эхэлсэн өдөр /2021.02.15/ хамгийн өндөр үнэ болох 427 саяд хүрсэн 0001 УАР дугаар зарагдаагүй байна. Учир нь, дугаарын зохих үнэ төлөгдөөгүй тул хүчингүй болжээ.

Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр худалдан авсан дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгааждаг. Харин дуудлага худалдаагаар ялагчаар тодорсон иргэн энэ хугацаанд зохих үнийг төлөөгүй бол хүчингүй болдог. Зарагдаагүй дугааруудыг дахин дуудлага худалдаагаар оруулна гэдгийг тус төвийн төвийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж хэлж байв. Иймд дуудлага худалдаагаар өндөр үнэлэгдсэн ч зарагдаагүй дугааруудыг дахин хуваарь гарган дуудлага худалдаагаар зархаар болж байна.

Эхний өдөр /2021.02.15/хамгийн өндөр үнэ хүрсэн таван дугаар:

  • 0001 УАР – 427.450.000
  • 1111 УАР – 76.150.000
  • 0011 УАР – 70.900.000
  • 0101 УАР – 64.100.000
  • 1001 УАР – 7.650.000

Одоогоор нийт үнэлэгдээд буй дугааруудаас үнийг нь төлж, гэрээ байгуулан зарагдсан хамгийн өндөр үнэтэй дугаар нь 16 сая төгрөг хүрсэн байна. Өнөөдрийн дуудлага худалдаагаар гэхэд 0003 УАР дугаар 121 сая төгрөгийн үнэ хүрээд байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж