Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулав

Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулав

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2021 оны нэгдүгээр улирлын ээлжит хурал хоёрдугаар сарын 1-нээс 16-ны өдрийн хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулагджээ. Эхний өдрийн хурлаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр санаачилсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн саналыг боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулсан байна. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл орж ажиллажээ.

СТБЗ-ийн хоёрдугаар сарын 16-ны өдрийн хурлаар эдийн засгийг сэргээх хүрээнд ажлын хэсгээс боловсруулсан ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох, уул уурхайн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж эх үүсвэр бүрдүүлэн ажлын байрыг дэмжих болон хөдөө аж ахуйн салбарт олгох хүүгийн хөнгөлөлттэй зээлийг олгох, Монголбанкнаас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын зорилттой уялдуулан репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх санал, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг танилцуулсан байна. Уг арга хэмжээний саналыг СТБЗ-ийн гишүүд дэмжжээ.

СТБЗ-өөс гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас танилцуулж, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтэд хяналт тавихаар тогтов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж