Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсны охин Саянцэцэгийг хүмүүс сайн танина. Түүний есөн настай бяцхан шавь Герман улсад зохион байгуулсан Олон улсын залуу төгөлдөр хуурчдын тэмцээний гуравдугаар байрын шагнал хүртжээ.
Дэлхийн олон орны оролцогчдоос сүүлчийн шатанд тэнцэж, шилдэг 26 оролцогчийн нэгээр шалгарсан байна. Авьяаслаг охиныг З.Амин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр есөн настай, Монгол Улсын консерваторийн мэргэжлийн сургуулийн 4а ангийн сурагч ажээ.
Дашрамд дуулгахад, төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг дэлхийд томд тооцогдох Москва, Софи, Мадридын дуурийн театраас гадна сонгодог урлагийн дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.
Сүүлийн жилүүдэд Монголдоо суурьшиж буй тэрбээр 2012 оноос Монгол Улсын консерваторид багшилж эхэлсэн юм. Төгөлдөр хуурыг амьдралынхаа нэг хэсэг болгосон түүнд авьяаслаг шавь олон бий.
А.СҮРЭН
зочин 2021-02-17 64.119.27.71
Toп гурван тэнэг хогийн нэрийг " Өглөө " гэдэг хүн үнэнээр нь дурджээ.
Zochin 2021-02-17 202.131.225.197
Chi eruul uu?
Зочин 2021-02-17 64.119.20.233
ТЭР ТЭНЭГ ШАГНАЛУУДААС АВЧ БОЛОХГҮЙ. СТА ч АВЧ БОЛОХГҮЙ. ТЭГВЭЛ ХАРИН ЖИНХЭНЭЭСЭЭ ЯЛГАРАНА ДАА. ОРКУУДЫН ДУНД ЗОГСОХ ШААРДЛАГАГҮЙ.
Зочин 2021-02-17 202.9.46.84
ЯАГ ЯАГ
Зочин 2021-02-17 192.42.116.24
!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Ugluu 2021-02-17 103.26.195.173
Bagabandi, Demberel, Gonchigdorj gesen dunhuu umnuudad Chingis khaan odon ugch bhaar ene bushuid l ugmuur bgaa um daa. Uuruu ch delhiid mingoliin neriig gargasan, shavi nar ni ch gargaj bgaa shuu.
Зочин 2021-02-17 103.26.194.200
С.Саянцэцэгт СТА гээд байдаг юмыг өгсөн үү үгүй юу? Батсүхэд өгөгдсөн АЖ цол нь гутмаар. Уг нь ч Саянаа сая сая цагаан сарнай л даа.
Зочин 2021-02-17 202.9.40.25
аав болон өөр шигээ олон сайхан шавь нараа төрүүлж гаргаарай. Баяр хүргэж амжилт хүсье
Зочин 2021-02-17 66.181.183.26
Сайхан бахархалтай үйл явдалд баяр хүргэе. Багш шавийн нөр их хөлөлмөрийн үр дүн байна.