Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн бяцхан шавь шагнал хүртэв     

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн бяцхан шавь шагнал хүртэв     

Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн бяцхан шавь шагнал хүртэв     

Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсны охин Саянцэцэгийг хүмүүс сайн танина. Түүний есөн настай бяцхан шавь Герман улсад зохион байгуулсан Олон улсын залуу төгөлдөр хуурчдын тэмцээний гуравдугаар байрын шагнал хүртжээ.

Дэлхийн олон орны оролцогчдоос сүүлчийн шатанд тэнцэж, шилдэг 26 оролцогчийн нэгээр шалгарсан байна. Авьяаслаг охиныг З.Амин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр есөн настай, Монгол Улсын консерваторийн мэргэжлийн сургуулийн 4а ангийн сурагч ажээ.

Дашрамд дуулгахад, төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг дэлхийд томд тооцогдох Москва, Софи, Мадридын дуурийн театраас гадна сонгодог урлагийн дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.

Сүүлийн жилүүдэд Монголдоо суурьшиж буй тэрбээр 2012 оноос Монгол Улсын консерваторид багшилж эхэлсэн юм. Төгөлдөр хуурыг амьдралынхаа нэг хэсэг болгосон түүнд авьяаслаг шавь олон бий.

А.СҮРЭН                  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж