Зэсийн үнэ 2012 оноос хойш дээд түвшиндээ хүрлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 2012 оноос хойш дээд түвшиндээ хүрлээ

Зэсийн үнэ 2012 оноос хойш дээд түвшиндээ хүрлээ

Лондоны металлын биржид Мягмар гариг (2021.02.16)-ийн байдлаар зэсийн фьючерс үнэ өсч, тонн нь 8400 ам.доллар давав. Шинжээчид зэсийн үнэ 2012 оноос хойш ийнхүү дээд түвшинд хүрч өссөнийг дэлхий дахинд вакцинжуулалт эхэлж, эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг болно гэсэн өөдрөг хүлээлт үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Мөн компаниудын хувьцааны ханш өсч, ам.долларын ханш суларсан нь зэсийн үнийн өсөлтөд нөлөөлжээ.

"Bloomberg Intelligence”-ийн шинжээчид, зэс олборлогч "Топ 25” компанийн олборлолтын төлөвлөгөөнөөс харахад энэ онд зэсийн зах зээлд хомсдол үүсч магадгүй гэж онцолж байна.

Америкийн "Goldman Sachs” группийн шинжээчид өнгөрсөн оны сүүлээр Зэсийн үнэ тун удахгүй түүхэн дээд үзүүлэлтэд хүрч магадгүй хэмээн таамаглаж байснаа мэдэгдсэн билээ.

Нийлүүлэлт тасалдаж, "ногоон” эдийн засгийн хөшүүрэг болох төлөвтэй байгаагийн зэрэгцээ БНХАУ Covid-19-өөс үүдэлтэй хямралаас хурдан сэргэж буйтай холбоотойгоор зэсийн үнэ өсч байна хэмээн шинжээчид тайлбарлаж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж