Автозамын хөдөлгөөнийг 85-86 хувьтай хязгаарласан байна

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Автозамын хөдөлгөөнийг 85-86 хувьтай хязгаарласан байна

Автозамын хөдөлгөөнийг 85-86 хувьтай хязгаарласан байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын замын удирдлагын төв дээр ажиллалаа. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөн зохицуулалт хэрхэн хийж буйтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.

Уг төв Улаанбаатарын хотын автозамын гол уулзварууд болон  бусад хэсгийг нийт 200 орчим камераар  хянан, шаардлагатай зохицуулалтыг хийн  ажиллаж байна. Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө 0.5 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиг үүргийн байгууллагын ажилтнууд, худалдаа, хүнсний салбарынхан ажилдаа ирж буцах оргил цагаар өссөн  байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн автозамын хөдөлгөөнийг 85-86 хувь хязгаарласан гэдгийг Улаанбаатар хотын замын удирдлагын төвийн дарга Д.Одбаяр хэллээ.

Мөн замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой иргэд болон цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд үл ойлголцол гарах нь буурсан. Энэ нь иргэд болон алба хаагчдад шаардлагатай мэдээлэл хүрсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Одоо хөл хорио дуусахад долоо хоногийн хугацаа л байна. Энэ хугацаанд аль болох иргэдтэйгээ зохицож, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулаарай” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж