Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байна | News.MN

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байна

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байна

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байна

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна.

Нийслэл, аймгуудаас 2021 оны 02 дугаар сарын 16-нд авсан тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 20.0 мянган тонн малын мах, 154.6 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тонн хуурай сүү, 1.4 сая ширхэг өндөг, 4.0 мянган тонн ургамлын тос, 81.8 мянган тонн төмс, 37.2 мянган тонн хүнсний ногоо, 3.0 мянган тонн элсэн чихэр, 0.9 мянган тонн давсны нөөцтэй байна.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 2-3 дугаар сард 4.0 мянган тонн цагаан будаа, 6.3 мянган тонн элсэн чихэр, 175 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 3.3 мянган тонн цагаан будаа, 1.1 мянган тонн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-02-17 49.0.142.40

Мөн шaaваа

Avatar

Зочин 2021-02-17 192.42.116.24

)))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

хүрэл өндөг 2021-02-17 66.181.161.68

хүрэлсүх шизогиин тавиур хошного долоогч нараа өндөг тасарлаа бид тэнэгүүд биш шүү ТАНАЙ АГУУ МУНАГСҮХ ЖДҮ хулгайлсан та нар тогтвортой гэж хуцахаа боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж