Тайзан дээр дуулж байхдаа амьсгал хураажээ

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Тайзан дээр дуулж байхдаа амьсгал хураажээ

Индонезийн 29 настай Ирма Бюле гэх  дуучин бүсгүй тоглолтынхоо үеэр тайзан дээр амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан байна. Тэрбээр хоёр дахь дуугаа дуулж байхдаа ийнхүү хортой могойд хатгуулжээ.  Могой түүний гуяын хэсгээс хазсан ч, бүсгүй үзэгчиддээ тоглолтоо үргэлжлүүлэн хүргэж, улмаар 45 минутын дараа тайзан дээрээ ухаан балартаж унажээ. Могой маш их хор хөнөөлтэй бөгөөд нэг удаагийн хазалт нь заан эсвэл 20 хүнийг хөнөөх хэмжээний  асар их хортой байдаг гэнэ.

Н.ЧИМЭГ 

ЭХ СУРВАЛЖ: URLAG.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж