Чихрийн шижинтэй 300 орчим мянган хүн бий | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Чихрийн шижинтэй 300 орчим мянган хүн бий

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Чихрийн шижинтэй 300 орчим мянган хүн бий

Монголд чихрийн шижин өвчинтэй 300 орчим мянган хүн бий. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш. Учир нь чихрийн шижин өвчин ил болон далд хэлбэрээр илэрдэг. 300 орчим мянга гэдэг нь илэрч, оношлуулсан хүний тоо л гэсэн үг. Гэтэл үүний цаана хэчнээн хүн энэ өвчнөөр өвчилсөн нь тодорхойгүй. Чихрийн шижин өвчин зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд хурдацтай тархах болжээ. Монгол Улсын хувьд чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн 11 жилд зургаа дахин, нас барсан хүний тоо дөрөв дахин өсжээ. Тиймээс чихрийн шижин өвчний эсрэг цогц арга хэмжээ авах шаардлагатай байгааг өнөөдөр Эрүүл мэнд, спортын яаманд болсон “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” хурлын үеэр мэргэжилтнүүд дурдлаа.

Үүний нэг нь гемодиализын аппаратын хүртээмжийг сайжруулах. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гемодиализын 123 аппаратыг ашиглаж байна. Гэтэл энэ нь хаанаа ч хүрдэггүй. Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд энэ аппаратад орох 90 гаруй хүний хүлээлт үүсжээ. Тиймээс эхний ээлжид дүүргүүдэд аппарат нэмж суурилуулахаар бэлтгэж байгаа аж. Одоогоор зургаан дүүрэгт 12 аппарат суурилуулахаар угсарч байгаа талаар өнөөдөр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа мэдээллээ.

Хоёрдугаарт, чихрийн шижин өвчний эсрэг эмийн үнийг хөнгөлөх асуудлыг хэлэлцэж байгаа гэлээ. Ганцхан жишээ л дурдахад, гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, таван хүн тутмын нэг нь таргалалттай гэсэн судалгаа байдаг. Гэтэл хүн амын дунд өргөн тархсан чихрийн шижин өвчний эсрэг ганц ч эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулаагүй юм байна. Ямартай ч ирэх долоо дугаар сард багтаж Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх зайлшгүй шаардлагатай 300 эмийн жагсаалтад чихрийн шижин өвчний эсрэг эмийг оруулахаар хэлэлцэж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат мэдээллээ.

Чихрийн шижин өвчний эсрэг тэмцэх цогц арга хэмжээний гол ажил нь урьдчилан сэргийлэлт гэдгийг дурдаж байлаа. Иргэд чихэрний хэрэглээгээ бууруулах, кока кола гэх мэтчилэн чихрийн шижин өвчний гол үндэс болсон бүтээгдэхүүнээс татгалзаж хэвших хэрэгтэйг хэллээ. Хамгийн гол нь иргэдийн мэдээлэл, мэдлэгийг дээшлүүлэх нь аливаа өвчнөөс сэргийлэх гол гарц гэдгийг энэ үеэр иргэдэд сануулсан юм.  

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

mungunchimeg 2016-04-07 78.225.6.199

Hyn byr dor byrnee eryyl menddee gol anhaarlaa handyylj targalahiin hor yrshgiin talaar medlegtei baih ,hool hynsendee yalangyyaa eejyyd ehneryyd ger byliin eryyl mend tednii gart baidgiig yhamsarlah heregtei.

irgen 2016-04-07 188.104.157.9

3saya hunii 300nyanhan batlagdsan diabet ewchintei, batlagdaagui hed baigaa um bol??? eruul Tom hun baiga um uu???