Арабын Нэгдсэн Эмират улсын дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубайн эмир Мухаммед бин Рашид аль Мактумын охин, гүнж Латифа аавынхаа барьцаанд байгаагаа илчилжээ. Өдгөө 35 настай тэрбээр 16 настайгаасаа хойш Арабын ертөнцийн бурангуй, эмэгтэйчүүдийн эрхийг хааж боосон үзлийг эсэргүүцэж удаа дараа оргон зугтахыг оролдож байсан ч бүтэлгүйтсэн юм.
Ариун цэврийн өрөөнд бичлэг хийн аавынхаа барьцаанд орсон талаар ярьсан бичлэгээ найзууддаа илгээсэн нь өчигдөр /2021.02.16/ олон нийтэд дэлгэгджээ. Уг бичлэгт дурдсанаар түүнийг хүчээр АНЭУ-д авчирсан байна. Тодруулбал, аав нь түүний араас цэрэг явуулсан ба гүнж тэрсэлдсэн ч нойрны эм уулгаж унтуулан Дубайд авчирсан талаар Латифа ярьжээ. Мөн түүнийг битүү хамгаалалт бүхий байшинд хорьж, эмнэлгийн болон хууль зүйн туслалцаа авах боломжгүй байдалд ороод байгаагаа учирласан байна.
Латифа гүнж 2018 онд эх орноосоо далайн замаар оргох гэж оролдоод Энэтхэгийн эзэмшилд хамаарах усан замд явж байхдаа баригдан нутаг буцсан юм. АНЭУ-д эмэгтэйчүүд гэр бүл болон эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр хилийн чанад руу зорчих боломжгүй байдаг. Хүний эрхийг хамгаалагчид гүнжийг хүчээр буцаасан явдлыг "хүн хулгайлах гэмт хэрэг" гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ