Автомашинууд мөргөлдөж, дөрвөн хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Автомашинууд мөргөлдөж, дөрвөн хүн гэмтжээ

Автомашинууд мөргөлдөж, дөрвөн хүн гэмтжээ

Ховд аймагт  автомашинууд мөргөлдөж,  дөрвөн хүн бэртсэн байна. Тус аймгийн Буянт сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “УАЗ 3962” загварын суудлын автомашин “Эстима” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр орой 21:00 цагийн орчимд гарчээ.

Ослын улмаас иргэн А-ийн “Эстима” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж, зорчиж явсан дөрвөн хүн гэмтсэн байна. Онцгой байдлын алба хаагчид галыг цаг алдалгүй галыг унтрааж, бэртсэн иргэдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж