2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 1,019,808,880.23 төгрөгийн үнийн дүн бүхий 5,027,194 ширхэг хувьцаа арилжигдсанаас 32 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ+15.00%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.95%) болон "Хархорин" ХК (HHN -14.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 58,855 ширхэг нэгж эрхийг нийт 7,641,944 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 33 ширхэг үнэт цаасыг 3,300,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 6.74 хувиар өсөж, 26415.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,349,580,230,315.54 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ