Урт шар дээлтэй, алтан бүстэй “ноён”

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Урт шар дээлтэй, алтан бүстэй “ноён”

Хоёр жилийн өмнө аймгуудын тэгш нь ой болж, хөлтэй, хүлэгтэй болгон нутаг усаа бараадсан. Тухайн үед Архангай аймагт хоёр “хаан” аятай УИХ-ын гишүүд очсон нь нутгийн эгэл иргэдийн эгдүүцлийг хүргээд амжсан гэдэг. Тэрхүү хоёр “хаан”-ы нэг нь томоос том гэртэйгээс гадна “хамжлага, албат” олонтой, тэднийгээ тойруулаад хүрээ маягаар буусан аж. Нөгөөх нь  эсрэг талд нь бас л том цагаан гэрээ барин тухалжээ. Сүүлийн “хаан” нь албат, хамжлага багатай ч оройдоо их гал гаргадаг шидтэй гэнэ хэмээн нутгийнхан доог тохуу болгон ярьж байлаа.

Тэгвэл саяхнаас бас 19 дүгээр зууныг санагдуулам зураг  сошиал ертөнцөөр тарсан нь Өмнөговь аймгийн Засаг ноёны авхуулсан зураг аж. Тэрбээр гэргийнхээ хамт алтан өнгөтэй дээл хийлгэсний дээр алтан бүс, алтан баавартай эмээл хэрэглэдэг болсон нь олны харцыг татах болсон төдийгүй, дургүйцлийг хүргэх болжээ. Харин сошиал ертөнцийнхөн энэ талаар ёстой нэг шуугих шиг болж байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж