Хэнтий аймаг Багануураас ирсэн иргэдээс шинжилгээ авна | News.MN

Хэнтий аймаг Багануураас ирсэн иргэдээс шинжилгээ авна

Хэнтий аймаг Багануураас ирсэн иргэдээс шинжилгээ авна

Хэнтий аймаг Багануураас ирсэн иргэдээс шинжилгээ авна
Lab technician holding swab collection kit,Coronavirus COVID-19 specimen collecting equipment,DNA nasal and oral swabbing for PCR polymerase chain reaction laboratory testing procedure and shipping

Хэнтий аймаг нь нийслэлийн Багануур дүүргээс ирсэн иргэдийн судалгааг нэгтгэж, Covid-19-ийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хэлснээр цагаан сарын баяраас өмнө Багануур дүүргээс Хэнтий аймагт ирсэн иргэдийн нэгдсэн судалгааг гаргаж, гэрийн ажиглалтад орсон иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах аж. Учир нь, Багануур дүүрэгт Сovid-19 халдварын хоёр тохиолдол батлагдсан нь хөдөлгөөн ихтэй, хавьтал байж болзошгүй хэмээн үзэж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй нь энэ юм байна.

Нийслэлийн Багануур дүүрэгт шинээр халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн юм. Ингэснээр нийт халдварын батлагдсан тохиолдол тав болоод байгаа билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-17 192.42.116.24

))))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-17 202.55.188.90

УИХ-ын гишүүн, дүүргийн дарга, томчуул нь бүгд ххавьталууд болсон гэнэ дээ. Замбараагаа алдаад дуус байна оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж