Ким Жон Уны гэргий жилийн дараа олны өмнө гарлаа

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны гэргий жилийн дараа олны өмнө гарлаа

Ким Жон Уны гэргий жилийн дараа олны өмнө гарлаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны гэргий Ри Соль Жү жил гаруй хугацаанд олны нүднээс далд байсны эцэст өчигдөр/2021.2.16/ нөхөртэйгөө хамт тоглолт үзжээ.

Эрх баригч Ажилчдын намын Родон сонинд хэвлэгдсэн нийтлэлээс үзвэл умард солонгосчууд өчигдөр/2021.2.16/ улсынхаа өмнөх удирдагч Ким Жон Илийн төрсөн өдрийг тэмдэглэсэн байна.

Энэ мэт том арга хэмжээнүүдэд Ри Соль Жү ихэвчлэн Ким Жон Унтай хамтран оролцдог ч өнгөрсөн жилийн нэгдүгээр сард болсон цагаан сараас хойш олны өмнө гараагүй юм. Ажиглагчид түүнийг эрүүл мэнддээ анхаарч, хүмүүсээс зайгаа барихын тулд олон нийтийн өмнө гарахаа байсан, эсвэл жирэмсэн болсон хэмээн таамаглаж байсан юм.

Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албаны мэдээлж байгаагаар Ри Соль Жү өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахлын халдвараас сэргийлэхийн сацуу хүүхдүүдтэйгээ хамт их цагийг өнгөрөөхийн тулд олны өмнө гарахгүй байсан бололтой.

Үндэсний тагнуулын албаны мэдээлснээр Ким Жон Ун, Ри Соль Жү хоёр гурван ч хүүхэдтэй болсон байж магадгүй. Гэвч хүүхдүүдийн талаарх мэдээлэл маш хомс, нууц байдаг юм.

Баярын тоглолт нийслэл Пёньян хотын Мансүдэ урлагийн театрт болсон аж. Тоглолтын дараа Ким Жон Ун гэргийн хамт Кымсүсан палас буюу эцэг, өвөөгийнхөө бунханд очиж хүндэтгэл үзүүлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж