Гомдол, санал хүлээн авах chatbot ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Гомдол, санал хүлээн авах chatbot ажиллаж байна

Гомдол, санал хүлээн авах chatbot ажиллаж байна

Хөл хорионы өдрүүдэд иргэдийн санал гомдлыг хүлээн авах, мэдээ мэдээллийг хүргэх 24 цагийн chatbot ажиллаж байна. Тодруулбал, иргэдийн санал гомдлыг сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn  албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд энэ сарын 11-ээс Chatbot үүсгээд буй. Энэ сарын 11-16 хүртэл нийт 473 иргэн хандаж, мэдээлэл авчээ. Мөн 285 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 188 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгч ажилласан байна.

Иргэд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсаар дамжуулан 24 цагаар автомат болон оператортой холбогдох хэлбэрээр мэдээ мэдээллийг авах боломжтой. Мөн 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж