Х.Бээжинг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Х.Бээжинг батлан даалтад гаргажээ

СХД-ийн цагдаагийн хэлтсээс “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг өнгөрсөн сарын 17-нд баривчилсан юм. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн авто машинтай мөргөлдөн авто осол гаргаж, хүн хутгалсан хэрэгт буруутган саатуулсан байна. Тэгвэл түүний хамтран зүтгэгчид, ТББ-ын гишүүд нь хилс хэрэгт гүтгэсэн хэмээн тайлбарлаж байв. Ямартаа ч Х.Бээжинг энэ сарын 4-нд батлан даалтад гаргажээ. Хэргийн шалгалт үргэлжилж байгаа аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж