Шаардаж байж, илүү цагийн хөлс авахаар болов

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Шаардаж байж, илүү цагийн хөлс авахаар болов

Шаардаж байж, илүү цагийн хөлс авахаар болов

Засгийн газар огцорч, шинээр байгуулагдах бужигнаан дунд хийдэл гарав уу, эсвэл өөр шалтгаан нөлөөлсөн үү. Цар тахлын голомтод ажиллаж байгаа Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн эмч, ажилчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш илүү цагийн хөлсөө авч чадаагүй тул ажил хийх хүсэл эрмэлзэлгүй болгож байна гэх сануулгыг өгсөн.

Харин Эрүүл мэндийн яам энэ асуудлыг анхааралдаа авч, ирэх долоо хоногийн Даваа гаригт тус эмнэлгийн эмч, ажилчдын илүү цагийн хөлсийг данс руу нь шилжүүлэхээр болжээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 2444 болсон. Тэднийг эмчилж, эдгээх гол ажлыг нугалж байгаа хүмүүс бол ХӨСҮТ-ийн эмч, ажилчид болон Цэргийн төв эмнэлгийнхэн юм.

Гэр бүлээ хэдэн сараар орхин, жил гаруйн хугацаанд нойр хоолыг умартан халдвартай тэмцэж буй тэдний хувьд илүү ажилласан цагийн хөлсөө нөхөх нь зүйн хэрэг.

Хэдийгээр Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжилтэй орнуудтай харьцуулахад хоцрогдсон ч тэдний уйгагүй зүтгэлээр халдвар авсан иргэдийн олонх нь эдгэж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж