"ДЦС-III" Туул голын далан руу үнс зайлуулсан усаа урсгаж байжээ | News.MN

"ДЦС-III" Туул голын далан руу үнс зайлуулсан усаа урсгаж байжээ

"ДЦС-III" Туул голын далан руу үнс зайлуулсан усаа урсгаж байжээ

"ДЦС-III" Туул голын далан руу үнс зайлуулсан усаа урсгаж байжээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр /2021.02.17/ Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран шалгалт хийжээ.

Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч, Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллах аж.

Үүссэн учир шалтгааныг "ДЦС-III" ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станц руу шахаж, дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд хаясан гэжээ.

"ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байх талаар шаардлага тавьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буриад 2021-02-17 64.119.21.41

Энэ хуучин станцууддаа хяналтаа сайн тавиа тэр сайд дэд сайдууд нь ажиллаа хий ингээд онгорч болохгуй хариуцлага тооцоо

Avatar

Зочин 2021-02-17 202.55.191.130

yamar muuhai setgelgui shaarnuud ve

Avatar

Бөмбүүлэйгээс /Б.Ананд, 5 настай/ 2021-02-17 202.9.46.182

Асуудлыг яаж шийдсэн вэ гэдгийг мэдээ нь дээр тавьчихаарай. Бас ямар ТВ-ээр тавьснаа хэлээрэй. Энэ асуудлыг яаж шийдсэнийг мэдмээр байна. Ковид-19-ын үед хүүхдүүд утас бага үзээрэй. Ямар нэгэн гэмтэл авбал эмчид хандаарай. Дээрээс нь Усаа бага хэрэглээрэй, ногоо сайн идээрэй. Видео сангаас хэрэгт хэрэггүй аймшгийн кино үзэж байхаар мэдээ үзсэн дээр. Энэ дэлхийг аврахын тулд маскаа зүгээрээ бас өөр улсын хүмүүсд маскаа зүү гэж хэлээрэй. Манай бүх оронд цар тахал тусвал манай дэлхий муужирна.

Avatar

Зочин 2021-02-17 202.9.46.182

Ус бохирдож, амьтад үхлээ. Ямар сэтгэлгүй хүмүүс вэ.

Avatar

Зочин 2021-02-17 202.126.89.32

СТАНЦ Ч ЯАХАВ.
УС СУВГИЙН БОХИР УСЫГ БОАЖЯам ӨДӨР БҮР ХЯНАДАГ БОЛОВ УУ ИНГЭХЭД…..2 ТАЛААСАА УУЛЗАЖ ХООЛОНД ОРЧИХООД Л ТАРААД 40 ЖИЛ БОЛОВОО ХӨӨРХИЙ…..

Avatar

Зочин 2021-02-17 66.181.190.72

Үндэслэл их муутай байна. Улаанбаатарын агаарт өдөр бүр 100 тонн их нүүрсний үнсийг 3-р цахилгаан станцын яндангаар хаясаар 60 жил болж байна. Чиний гэрийн хойморт гутал хувцасаар чинь дагаад морилсон байгаа. Яндангаараа үнс хаяхгүй шүүх шүүлтүүр муу хуучин технологиор ажилладаг дулааны цахилгаан станц 3-ыг яах юм бэ? Сонин хачин юм ярих хэрэггүй, чиний уух ус чинь үнсний нарын тундастай бий. Хуучин технологитой цахилгаан станцыг зогсоож буулгах цаг болсон. Энд яндангаар хаядаг үнсийг ярилаа.

Avatar

Зочин 2021-02-17 122.201.22.72

ҮНС ЗАЙЛУУЛАХ АСАР ИХ МӨНГӨ ГУССАН БАЙНА , БАЙГАЛ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭГ НЬ МАШ ӨНДӨР ТАВЬЖ ТОРГООД , АЛБАН ТУШААЛТНЫГ АТГ д ӨГӨӨ

Avatar

Зочин 2021-02-17 66.181.190.72

Үндэслэл их муутай байна. Улаанбаатарын агаарт өдөр бүр 100 тонн их нүүрсний үүрсийг 3-р цахилгаан станцын яндангаар хаясаар 60 жил болж байна. Чиний гэрийн хойморт гутал хувцасаар чинь дагаад морилсон байгаа. Яндангаараа үнс хаяхгүй шүүх шүүлтүүр муу хуучин технологиор ажилладаг дулааны цахилгаан станц 3-ыг яах юм бэ? Сонин хачин юм ярих хэрэггүй, чиний уух ус чинь үнсний нарын тундастай бий.

Avatar

Зочин 2021-02-17 202.9.46.117

Гол нь ийм болчлоо гээд мэдэгдээд, уучлалт гуйгаад, энэ байдлыг дахиж гаргуулахгүйн тулд ингэнэ тэгэнэ гэхгүй нууцаар хулгайгаар асгаж байсан нь утгагүй байна

Avatar

Зочин 2021-02-17 66.181.190.72

Үндэслэл их муутай байна. Улаанбаатарын агаарт өдөр бүр 100 тонн их нүүрсний үнсийг 3-р цахилгаан станцын яндангаар хаясаар 60 жил болж байна. Чиний гэрийн хойморт гутал хувцасаар чинь дагаад морилсон байгаа. Яндангаараа үнс хаяхгүй шүүх шүүлтүүр муу хуучин технологиор ажилладаг дулааны цахилгаан станц 3-ыг яах юм бэ? Сонин хачин юм ярих хэрэггүй, чиний уух ус чинь үнсний нарын тундастай бий. Хуучин технологитой цахилгаан станцыг зогсоож буулгах цаг болсон. Энд яндангаар хаядаг үнсийг ярилаа.

Avatar

Рр 2021-02-17 66.181.176.151

Тэц2, Тэц-3-ын улаа арай дэндүү бнаа. Стандартаа яагаад бариулдаггүй юм.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.190.72

Дулааны цахилгаан станц 3-ын нийт үнсний 30% яндангаар агаарт хаягддаг. Улаанбаатарын үнсэн саарал хөрс бол яндангаар хаягдсан нүүрсний үнс. Дулааны цахилгаан станц 3 нь хоцрогдсон технологи бүхий газар юм.

Avatar

иргэн 2021-02-17 202.126.88.135

юун шаардлага тавих вэ. захрирал, холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой . Төрийн өмчит компани байгаль орчины талаар онцгой анхаардаг байх ёстой. Энэ мэтийг хараад засаад аваад явчих чадвартай ухаантай, эх оронч хүн олон байгаа шүү

Avatar

Зочин 2021-02-17 66.181.161.89

Монгол төрийг дуртай дурак нь удирдаж болох л байх , Харин ТЭЦ – үүдийг удирдах хүн Монголд гарын арван хуруунд л багтандаа . Тийм болхоор амаа тат !…

Avatar

Зочин 2021-02-17 66.181.161.89

ТЭЦ-3 ийнхан " цахилгаан , дулаангүй нэг хонохоороо юу гэж гуцалдхыг чинь харнаа " л гэж байгаа байх дөө …. Улсын үйлдвэрийг яахын ? …

Avatar

Зочин 2021-02-17 202.21.107.74

СТАНЦАА ЗОГСООХ ЮМ УУ ТЭГЭЭД …АВААРЫН ХООЛОЙГООР АСГАХ ЁСТОЙ ӨӨР ӨРГА БАЙХГҮЙ ..

Avatar

Зочин 2021-02-17 124.158.85.135

Онцгой үед хэргэлэх нөөцийн нэг хоёр сан байлгахгүй яасан юм бэ талбай байгаа биздээ

Avatar

Зочин 2021-02-17 64.119.21.41

Энэ ямар балай ноход вэ юун аваарын бдалд орохоор хаядаг гэж даанч заримдаа хар ус гараад бдаг хариуцлага тооц удирдлагыг нь зайлуулах хэрэгтэй

Avatar

Болд 2021-02-17 64.119.21.41

Энэ бараг долоо хоносон шуу уе уе ингэж ус алддаг юм

Avatar

З 2021-02-17 202.21.109.120

Аваарын хоолой.ойлгож бна уу малуудааа.энэ холойг аваарын үед ашиглаж бна.малнуудааа

Avatar

Зочин 2021-02-17 124.158.85.135

Малнууд нь аварин хоолой аварин нөөц санд цутгах ёстой болхоос Туул голруу цутгана гэж бодохгүй байнадаа .

Avatar

Зочин 2021-02-17 202.126.90.116

Дэндүү хариулагагүй, ухамсаргүй, хүрээлэн буй байгаль орчноо хайрлах сэтгэлгүй хүмүүс ажилладаг юм байна даа. Хариуцлага тооцож сайн хашраагаад өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-02-17 192.82.78.9

Захиралд нь арга хэмжээ авдаггүй юу

Avatar

хотын иргэн 2021-02-17 66.181.189.66

ТЭЦ-4 ийн үнсний тоосыг болиулах арга хэмжээ авмаар байна

Avatar

zochin 2021-02-17 78.156.32.233

МАНАЙ ИРГЭД САЙН БАЙНА ИРГЭН БҮРИЙН СОНОР СЭРЭМЖ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА МОНГОЛ УЛСАА МӨХЛӨӨС АВАРНА

Avatar

Zochin 2021-02-17 147.161.192.106

Арай ч дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж