Жэк Ма мөнгө тараана гэсэн цуурхалд итгэн дугаарлажээ

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Жэк Ма мөнгө тараана гэсэн цуурхалд итгэн дугаарлажээ

Жэк Ма мөнгө тараана гэсэн цуурхалд итгэн дугаарлажээ

БНХАУ-ын тэрбумтан Жэк Ма хөрөнгөө хуваан хөгшчүүдэд мөнгө тарааж байгаа гэх цуурхалд итгэсэн хятадууд Жианши мужийн Фужоу хотын банкны гадаа урт дараалал үүсгэн дугаарлажээ.

Хятадын харилцаа холбооны платформ болох WeChat орчинд “Тэрбумтан Жэк Ма цагаан сарын баярыг тохиолдуулан 60-аас дээш настай бүх хүнд 200 юань бэлэглэж байна” гэх цуурхал маш хурдан тархсан аж. Хэдийгээр хотын эрх баригчид ахмад настнуудад хандан дээрх цуурхалд итгэхгүй байхыг сануулсан боловч тоогоогүй бололтой.

Жэк Ма өмнө нь хэзээ ч иргэдэд бэлэн мөнгө тарааж байгаагүй боловч цагаан сарын баярын үеэр худалдааны сайтдаа хямдрал зарлаж, купон тараах зэрэг бэлэг барьдаг байжээ. Жишээ татвал, тэрбээр 2014 онд нийт 99999 купон тараасан нь нийт 990000 юаньтай тэнцэхүйц үнэтэй байсан аж.

Гэвч өдгөө тэрбээр Хятадын эдийн засгийн зохицуулалтыг шүүмжилснээсээ болж эрх баригчдад “донгодуулан” бизнесээ жижигрүүлж, олны өмнө гараагүй удаж байгаа билээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж