Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр /2021.02.17/ гурван ихэр мэндэлжээ. Тус аймгийн Алтай сумын харьяат иргэн Б.Оюунгэрэл нь хоёр хүү, нэг охинтой болжээ. Эхний хүү 09:09 цагт 1кг 830гр, 2 дахь хүү нь 09:11 цагт 2кг 110гр, 3 дахь охин нь 09:13 цагт 1кг 850 гр тус тус мэндэлсэн байна. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Ховд аймгийн амаржих газраас мэдээлэв.
Б.Оюунгэрэл нь 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол өнөөдөр гурав дахь төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж, 30 насандаа зургаан хүүхдийн ээж болж байна. Ихрүүддээ энх өсч, мөнх жаргахыг хүсэн ерөөе.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ