Өнөөдөр худалдаанд 1.300.000 ширхэг өндөг нийлүүлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр худалдаанд 1.300.000 ширхэг өндөг нийлүүлэгдэж байна

Өнөөдөр худалдаанд 1.300.000 ширхэг өндөг нийлүүлэгдэж байна

ШӨХТГ-аас өчигдөр /2021.02.16/  дүүргүүдийн хүнсний дэлгүүрүүд хяналт шалгалт хийхэд, шалгалтад хамрагдсан хүнсний дэлгүүрүүдэд өндөг дууссан байсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өндөг нийлүүлэгч Түмэн шувуут, НБЦ компанийн удирдлагуудтай уулзалт хийжээ.

Өндөг ховордсон шалтгааныг тодруулахад:
  • Шинжилгээний бичиг гэсэн асуудлаас болж, өндөг нийлүүлэлт хийдэг компаниуд хөдөлгөөнд бүрэн оролцож чадаагүй гэсэн тайлбарыг өгчээ. Бүх шинжилгээг эцэслэсэн учраас өнөөдрөөс өндөг нийлүүлэлт хэвийн үргэлжлэх боломжтой болсон.
  • Төлөвлөгөөт сүрэг сэлбэлт хийгдэж чадаагүй байгаа.
  • Импортыг чадлаараа хийж байгаа боловч хилийн хязгаарлалт нөлөөлсөн хэвээр байна.
  • Дэлхий даяар тээвэрлэлтийн үнэ өсч байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна.
  • ОХУ-д өндөгний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан импортын өндөгний үнэ өссөн.
  • ОХУ-аас автомашинаар тээвэрлэгдэж орж ирэх хязгаарлалттай холбоотойгоор галт тэргээр тээвэрлэж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үнэ 4 дахин өндөр байна гэсэн шалтгаануудыг өндөг нийлүүлэгчид хэлжээ.

Өнөөдөр худалдаанд 1.300.000 ширхэг өндөг нийлүүлэгдэж байна. Монголчууд жилдээ 300.000.000-350.000.000 ширхэг өндөг иддэг.  Үүнээс дотооддоо 40-45 хувийг нь  хангадаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж