Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авч буй. Судалгаагаар 9143 иргэн эх орондоо яаралтай буцах хүсэлтээ гаргажээ. Тэдний 50-60 хувь нь БНСУ-д ажиллаж амьдардаг иргэд аж. Иймд тус улс руу ирэх сард зургаан удаагийн чартер нислэг үйлдэхээр товлосныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв. Тэрбээр “Гуравдугаар сард 12-оос доошгүй чартер нислэг үйлдэхээр товлосон. БНСУ болон Токио, Казахстан, Европын орон луу тусгай үүргийн нислэгээр иргэдээ татна.Мөн дөрөвдүгээр сард 12-14 удаагийн тусгай үүргийн нислэгтэй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгнө” гэв.
Улсын онцгой комисс/УОК/-ын өртгөтгөсөн хурлаар тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлсэн. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үүрэг болгосон билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ