“Царигийн асууудал шийдэгдсэн” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Царигийн асууудал шийдэгдсэн”

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

“Царигийн асууудал шийдэгдсэн”

“Сайдын цаг” уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцлоо. Тэрээр зам тээврийн салбарт хийсэн бодлого шийдвэрийн талаар танилцуулсан юм.  

Хөшгийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөнөөс 6.3 хувийн хурдацтай явж байна. Ирэх оны нэгдүгээр сард багтаан барилгын ажлыг дуусгаж, тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэлээ.

Ховдод Боинг-оор очсон зорчигчдыг “Фоккер-50 “онгоцоор Баян-Өлгий, Завхан зэрэг зэргэлдээх аймгуудад хүргэснээр баруун аймгуудын нислэгийн тийзийн үнэ 40 хүртэл хувиар хямдарч, үйлчилгээний чанар дээшлэх давуу талтай юм. 2008 онд гүйцэтгэхээр гэрээ байгуулж найман жил гацаж байгаа Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн барилгын ажлыг дуусгаж наадмаас өмнө ашиглалтад хүлээлгэн өгнө гэлээ.

Төмөр замын салбарт Төмөртэй-Хандгайт чиглэлийн 33.4 км төмөр замыг суурь бүтэц, бусад барилга байгууламжийн хамт Монголчууд өөрсдөө барьж, анхны ачаа тээврийн эхлүүлснийг сайд онцоллоо. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгууллатын ажлыг энэ хавар эхлүүлнэ гэлээ.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван улсыг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх хэлэлцээрийн төслийг талууд эцэслэн тохиролцжээ. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн жолооч нарыг тээвэрт гарахаас нь өмнө эмчийн үзлэгт хамруулахаар бэлтгэж байна гэлээ.

Автозамын салбарт 2016 онд 30 чиглэлийн 3203.55 км авто зам болон долоон байршилд 1346.6 метр төмөр бетонон гүүр барина. Улсын хэмжээнд зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сарын 18-нд нэгэн зэрэг эхлүүлнэ гэж М.Зоригт сайд хэллээ


Ийнхүү мэдээлэл хийж дууссаны дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын  бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?

-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын хэлэлцээр амжилттай явж байгаа. Засгийн газар зураг төслийг тогтоосон. Санхүүжилтийн хувьд асуудалгүй. Хамгийн гол нь БНХАУ-тай огтлолцлын цэгээ тогтох, ТЭЗҮ-г нарийвчилж боловсруулах ажлууд байна. 

-Цариг дээр нэлээд хэдэн жил маргалдсан шүү дээ. Гэтэл одоо нарийн цариг тавихаар тогтож байгааг та хувьдаа дэмжиж байна уу?

-Царигийн асуудлыг шийддэг хүн нь би биш. Манай яам ч биш. Энэ асуудлыг УИХ-аар тогтоогоод шийдвэр гаргаж баталсан.

-АСЕМ-ын зочдод үйлчлэх машин бэлэн болсон уу?

-Үнэ тарифтай холбоотой хэл ам гарсан. Гэтэл 4,5-хан төрийн тэргүүнд зориулсан аюулгүй байдлыг сахин хамгаалах, сум нэвтрэхгүй машин авсан. Дээр нь цагдаагийн байгууллагад 50 приус машин аваад байна. Өндөр түвшний зочдод төрийн үйлчилгээний унаа тэргээр үйлчилнэ. Мөн манай зарим залуучууд өөрсдийн машинаа үйлчилгээнд явуулах санал гаргасан. Тиймээс монголчууд АСЕМ-ыг зохион байгуулахдаа үр дүнгүй зардал гаргахгүй байгаа шүү.

-Энэ уулзалтын үеэр өөрсдөө машин авчрах хэр олон улс байгаа вэ?

-ОХУ ямар ч байсан авчирна. Ер нь 3,4 улс байгаа.       

-Хөшгийн хөндийг ашиглах боломжгүй байгаа юу?

-Анхнаасаа ашиглах төлөвлөгөөгүй байсан. Тиймээс Буянт-Ухаа онгоцны буудалд бууж суух замыг чангатгах онгоцны зогсоолыг өргөтгөх гээд маш олон ажил эхэлсэн. Одоогоор хугацаандаа амжиж дуусаад байна. Хоёрдугаарт, АСЕМ-тай холбогдуулж хоёр хоног дотоодын нислэгийг Буянт-Ухаа онгоцны буудлаас нисгэхгүй. Харин Налайх дүүргийн цаана байрлах Цэргийн онгоцны буудал дээрээс нисгэж буулгахаар төлөвлөсөн.

-Энэ сараас хөдөө орон нутгийн нислэг 40 хувь хүртэл хямдарч байгаа. Энэ нь агаарын тээврийн компаниудад ашигтай байж чадах уу? 

-Өнгөрсөн жил “Изинис Эйрвэйз” дотоодын агаарын тээврийг дампууруулсан. Өнөөдөр ЗТЯ дахин нэг ч агаарын тээврийн компанийг ийм байдалд оруулахгүйн төлөө ажиллана. Тиймээс бүх чиглэлийн нислэг тухайн компанид ашигтай байх ёстой. Нислэгийн тариф 40 хувь хүртэл хямдарч байгаа нь зөв менежмент зөв зохион байгуулалтыг илэрхийлж байна. Одоо бол ганцхан Улаанбаатараас хөдөө орон нутаг руу том онгоц нисч байна. Үүний оронд том онгоц Ховд аймагт аваачиж буулгаад тэндээс жижиг онгоцоор ойрхон зайд зөөвөл тээвэр логистикийн зөв зохион байгуулалтыг илэрхийлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл эдийн засгийн аргаар тээвэр логистикийг зохицуулна гэсэн үг.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

порно сайт- д зориуллаа 2016-04-07 103.57.94.183

ПОРНОО ЗОРИГТ БУЛТЭРДЭГ БУЛДЭГЭ ШОУЧИН ГАР

Зочин 2016-04-07 103.57.93.157

Бас нэгэн сайн бvлтрэгч, хиих ажлаа олж ядахын эрхэнд сайд хийж тоглож байгаа ардчилагч!!! Нэг л мэдэхэд ажлаа орхичоод даян дэлхийн ардчиллыг хамгаалах гээд яваад егех нь даанч тодорхой! Долоо хоногийг дараа ... цариг гэж юу билээ !?гээд зогсож байхаас огт сийхгvй

Зочин 2016-04-07 202.70.38.18

царигаас болж алдсан 8 жилийн алдагдагдсан боломжийн өртөг 15 тэрбум долларыг жэнко төлөх үү

Kiko 2016-04-07 59.153.114.228

Nalaikhiin zam yasan

Зочин 2016-04-07 124.158.109.62

MCC hulgailj hulgialj amjilgvi hvvhdiin parkiin zazraas hulgailj bairsain hytad baishin dandaa shataastai kk

Зочин 2016-04-07 202.9.40.82

Гашуунсухайт дээр бас баахан шороо овоолж байгаад сонгуульд ялагдвал хаяаад явна биз

Зочин 2016-04-07 103.11.194.78

Новшийн Женкогийн саатуулсан ажлын эхлэлийг зөв тавиад явуулчихвал Зоригтийн сайд болсны гавьяа л болно доо.амжилт хүсье

Мгл 2016-04-07 103.26.195.25

Шиидэмгии, бутээлч залуу сайн байна

Jenko 2016-04-07 103.9.90.130

Монголчуудаа би хохиролыг бүрэн хариуцаж төлнө. Битгий ай.

Зочин 2016-04-07 202.70.41.218

Эдийн засгийн утгаараа нарийн нь ашигтай л даа

Зочин 2016-04-07 172.56.11.211

За одоо гитадууд танкаа ачаад ороод ирнэ дээ яана аа? ЖЕНКО ах аа хадмыгаа дуудаарай.

Зочин 2016-04-07 202.179.8.6

Монголын бүтээгдэхүүнийг бага зардлаар шууд Хятадын зах зээлд нийлүүлэх байсан нарийн ТЗ төслийг зогсоож бүдүүн бологсноор ТЗын цагираг солих үйлдвээрээ, хэнд ч хэрэггүй бүдүүнээс нарийнруу ЗУУЧЛАХ буюу Алтангуяын Дэнзэнгийн компани шиг, барьж зөв зүгээр сууж байгаад дундаас нь мөнгө цохих гэсэн Баттулгын "эх оронч" балиар сэтгэл нь хүнд үүлдвэрийн бизнесийг бүр мөсөн сөхрүүлсэн нь туулийн үнэн юм. Бүдүүн ТЗ дээр өөрийн цагираг солих үйлдвэрээ барьсан бол уг төмөр замаар нь БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТЭЭВЭРЛЭЖ БАЙГАА БҮХ БИЗНЕСИЙХЭН ,УЛСЫН болон ХУВИЙНХ, БАТТУЛГЫН ГАРТ ОРОЖ MCS-ийн АМЖИЛТАНД НЬ АТААРХАЖ ХОНЗОГНОСОН ТҮҮНИЙ "эх оронч" СЭТГЭЛ НЬ ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРЭХ БАЙЛАА, ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ БАТТУЛГЫН ГАРТ ОРСОН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ МАШ БҮРХЭГ АЮУЛТАЙ НӨХЦӨЛД ОРОХ БАЙСАН НЬ ДАМЖИГГҮЙ.

Зочин 2016-04-07 103.57.93.31

zorigt sain baina. Battulga hogiin hun dee. ali ert duuschih baisan um

Зочин 2016-04-07 43.228.129.24

царигаас болж алдсан 8 жилийн алдагдагдсан боломжийн өртөг 15 тэрбум долларыг жэнко төлөх үү