Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлж байгаагаар Умард Солонгосын хакерууд АНУ-ын эмийн үйлдвэрүүдийн сүлжээнд нэвтрэн Pfizer/BioNTech компанийн вакцин бүтээсэн технологийг хулгайлахаар удаа дараа оролджээ.
Энэ талаар Сөүл хотод хаалттай зохион байгуулагдсан БНСУ-ын үндэсний ассамблейн тагнуулын хорооны хуралдааны үеэр эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ тэд нарийн тодорхой мэдээлэл өгөлгүй нууцалж байгаа бөгөөд Пёньяны хакеруудын оролдлого амжилттай болсон эсэх нь тодорхойгүй аж. Түүнчлэн Pfizer компанийн зүгээс ч гэсэн ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Өмнө нь Өмнөд Солонгосын тагнуулын алба Умард Солонгосын хакерууд вакцин үйлдвэрлэлтэй холбоотой Сөүлийн хэд хэдэн компанийн цахим хуудсанд халдахыг оролдсон талаар мэдээлж байсан юм. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хакерууд АНУ, Нэгдсэн вант улсын вакцин бүтээж буй есөн компанид халдаж, мэдээлэл хулгайлахыг оролдсон талаар хэвлэл мэдээллийнхэн шуугиж байсан билээ.
Түүнээс гадна БНАСАУ-ын хакерууд цөмийн хөтөлбөрт зориулж, цахим орчинд залилангийн аргаар нэг жилд 316 сая ам.доллар олсон талаар мэдээлэл олон улсын анхаарлыг татсан юм.
Өмнө нь Пёньяны хакерууд 2013 онд Өмнөд Солонгосын санхүүгийн хүрээлэнгүүдийн цахим сүлжээг доголдуулж, 2014 онд Сони компанийн цахим хуудсанд ноцтойгоор халдаж, 2017 онд их хэмжээний залилангийн хэрэг хийсэн хэмээн буруутгагдаж байсан түүхтэй.
Эх сурвалж: INDEPENDENT
Зочин 2021-02-17 192.82.67.63
Ард олныхоо төлөө зүтгэж байна. Манай дарга нар хэний төлөө билээ.
Зочин 2021-02-17 122.201.24.154
Ийм ажлыг дэлхийн хэмжээнд хийж чадаад байхыг бодоход Хойдууд үнэхээр чадвартай болчихсон юм бн аа!!
Зочин 2021-02-17 192.42.116.24
>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
ард 2021-02-17 192.82.77.111
Чаддаг бол бид ч вакцин хийх технологитой болох хэрэгтэй….Манай Нэг вирусологич доктор хэлэхдээ 5 -10 тэрбум төгрөг байхад хийнэ гэсэн…. Эрдэмтдээ дэмжие….
Зочин 2021-02-17 64.119.21.98
Манайх 10 сая төгрөг өгчихөөд одоо нэг сарын дотор вакцин хийгээд ир гэж загнх байх. Монгол улс шинжлэх ухаанд бүтэн жилдээ 10 сая хүрэхгүй доллар зардаг гээд боддоо. Тэгээд улсыг хөгжүүлэх үйлдвэрлэл шаардахыг нь.
Зочин 2021-02-17 64.119.23.8
Оросын хакерууд /тусгай албаны цахим ертөнцийн ажилтнууд/ жил гаруйн өмнө бас ингэж дэлхийн томоохон лабораториудын сайтруу нэвтэрч вакцины жор технологи эрж хайгаад байна, гэж МИ6 /их британы тусгай алба/ тайлагналаа гээд л шуугисан. Дараахан нь спутник вакцин бүтээснээ орос зарласан. Энэ гамалей студи нэг ч шинжлэх ухаанч буурь суурьтай дорвитой бүтээл гаргалгүй 10-аад жил болчихоод одоо гэнэт супер бэлдмэл хийгээд л, нөгөө жороо алдсан баруун нь ч магтаад л байгаа нь бүгд жүжиг. Одоо хойдууд
Зочин 2021-02-17 64.119.23.8
ийм хэл аманд өртөж байгаа нь ч төлөвлөгдсөн нууц ажиллагаа. Угаасаа вакцин нэртэй, яг үнэндээ аажим ажиллагаатай биологын бөмбөг олон жил судалж байж бүтээснээ албаар жорыг нь хулгайд алдсан болж түгээж байгаа. Үр дүнд нь тэнэг засаг төрүүд "мундаг эм вакцины жор олж /хулгайлж/ авсан"-аа бахдаж түүнийгээ үйлдвэрлэж ард түмнээ тарьж, тэгээд нийтээрээ үргүй болж, элдэв шинэ өвчин тусцгааж /эрүүл хүн хорт хавдар тусах ч гэх мэтээр/ үхэж дуусах юм. Тэгээд бүх дайснаа ялж дэлхийг дангаараа эзэгнэнэ
Зочин 2021-02-17 92.114.38.238
kino zohiol bich bich 😀 bas l marzan yum bodoh yumaa.
Зочин 2021-02-17 64.119.21.98
яг л даа. Киноныхнь зураг нүдэнд харагдчихлаа.
Зочин 2021-02-17 202.55.191.130
cham shig mangariig tarhiig sain ugaajee dee baruunhiihan..