Идэвхтэй, хариуцлагатай гишүүн

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Сандагийн

Идэвхтэй, хариуцлагатай гишүүн

Идэвхтэй, хариуцлагатай гишүүн

УИХ-ын намрын чуулган өндөрлөж, УИХ-ын байнгын хороод, гишүүд энэ хугацаанд хийсэн ажлаа сонгогч, иргэддээ чуулганы завсарлагааны үеэр тайлагнадаг. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын хувьд байнгын хорооны дарга, гишүүний хувьд ажлаа тайлагнажээ.

Тэрбээр, намрын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг том салаа мөчир, нийгэмд шударга ёс тогтоох суурь болсон Шүүхийн тухай хуулийг батлуулжээ. Мөн Нэг аймгийн төв хот болон хөгжих, орон нутгийн эдийн засаг, өмчийн эрх мэдлийг нэмэгдүүлж бие даан хөгжих боломжийг олгох бага үндсэн хууль гэгддэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж хугацааг 1 жилээр сунгах, Цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгсэл, зарим нэр төрлийн хүнсний барааг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудад гар бие оролцож, батлуулсан байна.

Түүнээс гадна Засгийн газарт гурван асуулга тавьж, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаа таслаагүй, нэг ч минут хоцроогүй “сурагч” болжээ. Энэ удаагийн парламент гишүүдийг хариуцлагатай байлгах, хуралдаанаа таслахгүй, хоцорсон бол хариуцлагын асуудал ярьдаг байхаар дэгийн хуульдаа өөрчлөлт оруулсан. Тиймээс ч гишүүд УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалд анхаарал хандуулж, хуралдаандаа хоцрохгүй, таслахгүй байх нь энэ парламентын үед илүү нэмэгдсэн юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж