Засгийн газар эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг баталлаа | News.MN

Засгийн газар эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг баталлаа

Засгийн газар эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг баталлаа

Засгийн газар эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг баталлаа

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2021.02.17/  Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг баталсан байна.


Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов.
Зээлийн батлан даалтын сангийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлнэ. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулав. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг хэлэв.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд:
  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ.
Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.
Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна.
Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа. Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг хэрэгцээт газруудад өгөхөөр болов.
Он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэв
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу:
  • Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх
  • Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх
  • Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах
  • Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх
  • Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх
  • Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх
  • Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх
  • Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх
  • Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх
  • Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов.
Товч мэдээ:
– 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.
– 2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6,350,895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтов. Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.

 

"Кино театр, үсчинг ажиллуулах журам баталсан"

НЭМЭЛТ: 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Кино театр, үсчин, фитнесс зэрэг үйлчилгээний газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхтэй холбоотой журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Ажиллах журамтай холбоотой гарын авлагыг дүүргүүд рүү явуулна. Дүүргүүд нь бизнес эрхлэгчиддээ цахимаар тараана. Бизнес эрхлэгчдээ босгож ирэхгүй бол болохгүй байна. Бизнес эрхлэгчдэд гурван их наядын санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр Засгийн газар өнөөдрийн төлөвлөгөөндөө оруулаад баталж байна.

Дүүргийн удирдлагууд иргэддээ хүнд сурталгүй ажиллах ёстой. Ариутгал халдваргүйтлээ сайн хий. Вакцин эхнээсээ ороод ирсэн юм билээ. Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхлэхэд ажил амьдрал жигдрээд явна" гэсэн юм. Тэрбээр өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо буюу 47 дугаар сургууль дээр авч буй шинжилгээний үйл явцтай  танилцах үеэрээ дээрх тайлбарыг хийсэн юм.

#ШУУД

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БГД-19 дүгээр хорооны шинжилгээ авах байранд ажиллаж байна

Posted by Нийслэлийн мэдээ on Tuesday, February 16, 2021

 

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар “Нэг өрх-нэг хаалга” шинжилгээний талаар мэдээлэл сонсч буй аж. Мөн дээрх шинжилгээний дүнд үндэслэн ирэх гуравдугаар сарын 1-ээс ерөнхий боловсролын сургуулийг танхимаар хичээллүүлэх үү, эсвэл танхим, цахимын хичээлийг хослуулж явуулах уу гэдэг шийдлийг гаргана.

Боловсрол, шинжлэх ухааны сайд өчигдөр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар, нийслэлд цахимаар хичээлийг үргэлжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах болсноо мэдэгдсэн юм.

Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр болоход Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан орон нутгийн сургуулиудын хичээлийг танхимаар эхлүүлэх санал гаргасан ч Шадар сайд С.Амарсайхан дэмжээгүй гэх мэдээлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-17 66.181.187.45

Манай засгийн газраас Хятад вирустэй тэмцэх талаар авсан марга хэмжээнүүд эхнээсээ л буруу байсан даа. Ёстой нөгөө " СОХОР НОХОЙ ДҮҮВЭЭНЭЭР " гэгч шиг л юм болсон. Одоо тэгээд баахан мөнгөөр гараа угаах юм байна л даа.

Avatar

Иргэн 2021-02-17 66.181.188.108

Одоо хэрэгжүүлэх л үлдлээ?! Хэрэгжүүлчихвэл сайхан шийдлүүд байна лээ?! Амжилт хүсье?!Нэргүй

Avatar

Зочин 2021-02-17 66.181.188.108

Одоо хэрэгжүүлэх л үлдлээ?! Хэрэгжүүлчихвэл сайхан шийдлүүд байна лээ?! Амжилт хүсье?!

Avatar

Иргэн 2021-02-17 66.181.188.108

Одоо хэрэгжүүлэх л үлдлээ?! Хэрэгжүүлчихвэл сайхан шийдлүүд байна лээ?! Амжилт хүсье?!

Avatar

Зочин 2021-02-17 139.5.218.97

Монгол улс чинь тосов толовлогоогуй ажиллажбайсан юм уу тийм бол ч Хурэлсухийн Засгийн газрыг огцоруулдаг нь зов байна

Avatar

Buzar MAN !!! 2021-02-17 150.129.143.241

Songuuliin omno baahan oorsdoo l huvaaj husah biz uhsen b**s medehgui bish MAN buzaruudiig !!!’ Ard tumend yu ch naaldahgui Vanga shig helchii

Avatar

Зочин 2021-02-17 140.78.5.102

Жишээ нь нэг ажилгүй залуу, сарын 500-г аваад, 2 сар нэг сургалт ч юмуу, хөтөлбөрт хамрагдаад, тэгээд ажилд ороод сайхан идэвхтэй амьдарна гэдгийг яг ямар судалгаан дээр, юун дээр үндэслэж гаргасын? 500 тэрбумыг зарсны дараа хичнээн хүн ажилтай болохын? Тэр 2 сард хүн яг юу сурч, чаддаг болохын? Бас нэг сүр сар сэтгэлийн хөөрлөөр худ худ чаана биз? татвар төлөгчдийн мөнгөөр бүлт бүлт үсэрсэн гар.

Avatar

Залуу 2021-02-17 202.9.46.66

Хөгшин залуу гэж ялгаад байх хэрэггүй чадвартай нь л хийнэ. Мехико зарчимаар

Avatar

ЗОЧИН 2021-02-17 202.9.46.151

төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа тэтгэврийн насны 17600 хүнийг тэтгэвэрт нь суулгахад 17600 залуучуудад ажлын байр бэлэн гарна шүү дээ.

Avatar

Зочин 2021-02-17 64.119.17.66

Сайн байна АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2021-02-17 64.119.26.143

Залуус хороололыг дэд бүтэцийг энэ мөнгөөр улс тендерээр хийгээд харин орон сууцыг концессоор хийлгээд улс зах зээлийн үнээр авч залуусд лизенгээр борлуулах хэрэгтэй. Барилгын компануудад мөнгө,зээл өгч болохгүй ээ!!!

Avatar

Зочин 2021-02-17 64.119.26.143

Маш зөв шийдвэр байна. Гол нь ажлын байр нэмэгдүүлэхэд ,айл өрхийг орлоготой,цалин хөлстэй байхад зориулж зарцуулах ёстой. Энд хүнсний зарим үйлдвэрийг 3 дахин томруулж,ажлын байрыг 2дахин нэмэгдүүлж бүтээгдэхүүн нь импортыг орлож чадахуйц чанартай болгож валют хэмнэх тийм төсөл хөтөлбөрийг улсаас бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байна. Хүнсний хэрэглээний зах зээлийг ганц Номингийн хүнсний сүлжээгээр судалгаа хийхэд бүх мэдээлэл гарах боломжтой.Монгол улсын хүн амын хүнсний хэрэглээ супермаркет дэлгүүрийн лангууны төрөл мах,ногоо,архи,ундаа,ус,гурилан бүтээгдэхүүн,чихэр,шоколад,гэх мэт бүтээгдэхүүний ихэнх нь импорт тул түүнийг бодлогоор дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах асуудал засгийн эн тэргүүнд шийдэж хүчээ төвлөрүүлэх ажил мөн.Энд маш их ажлын байрны нөөц байгаа шүү!!!

Avatar

Зочин 2021-02-17 192.82.68.204

danzan gedeg chin zolbin doo muu uhherin hure bulshaa bulsha uhteeliin hure mirzan huure.bi helsen bol danzan manzan haamguilde. shud ustagdag geel zanaal. minii huuhduudd hen danzan ger buld helehingesen shuud ehelsen dee.

Avatar

Зочин 2021-02-17 192.82.68.204

mu danzan gedeg uhtele zailadd uguchee chi hen bolchoolshaagaal baigan.danzan mongol bak ugaasan daa. danzan gedeg chin muu aimhai hure shdee.

Avatar

Зочин 2021-02-17 192.82.68.204

sambuu muu jingere yu hiisin gej medehgui shde chini minii aabig amerikt baidag gej medehuu. sambuu muu uhsene jingere milzana huure shuudee.bi anh hen sambugin ohin zinaad uzeelre zalgahin gesen shuud ,manai huuhduud hiisen uhteel delberlsen dee.

Avatar

Зочин 2021-02-17 192.82.68.204

sambuu muu jingere yu yum bee bi ehn sambuugin ohind uzeelre zalgahin gesen shuud ene uzeelre asadag humuus zobshoorosn.muu uhteel sambuu. zolbin danzan mongolbank zolbin .

Avatar

Хэмнэгч 2021-02-17 122.201.22.112

Харганы ноос түүж эсгий хийлээ байншдээ.өдөрт 1 тал аяга кофе ууя.

Avatar

иргэн 2021-02-17 202.179.26.199

чанарын Шаардлага хангахгүй Вакцин, Монгол Африк биш,

Avatar

Зочин 2021-02-17 139.5.218.97

Сургуулийн хичээл эхлэх тусгаарлах хоног хугацааг богиносгох ер нь Цар тахалтай холбоотой асуудлыг Эруул мэндийн яам эцсийн шийдвэр гаргах естой Эруул мэндийн ажлаа мэдэхгуй болохоор чинь дарга нар дураараа юм ярьж байна Ийм их эрсдэлтэй байхад хотод танхимаар хичээл хийж болохгуй Хуухдууд анги. Ангиараа халдвар авна. Маш осолтой

Avatar

Баяраа 2021-02-17 66.181.161.103

Жилийн 3 хувийн хүүтэй зээлийг зах зээлийн шилжилтийн үед иргэддээ олгосон бол өдийд Монгол улс "Азийн бар" улс болчихсон байх байсан даа…

Avatar

Зочин 2021-02-17 122.201.22.32

МАШ ЗӨВ. ШАТ ДАРААТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЫ. ХАРИУЦЛАГА МУУ БАЙВАЛ МӨНГӨН ТОРГУУЛЬ ОНООХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.185.79

Hicheelee oroochee bas hilee nee

Avatar

Зочин 2021-02-17 64.119.17.232

Arai boloogui baihaa

Avatar

Зочин 2021-02-17 59.153.87.42

99959921 Абаа Бид Бид даа дээ хайрын хайрлах Оюуаа :3:29 ❤️❤️❤️

Avatar

Зочин 2021-02-17 59.153.87.42

88003585 Баточир Бид Бид дээ хайрын хайрлах отгоо:3:29 ❤️❤️❤️

Avatar

Зочин 2021-02-17 202.126.89.130

Хөдөө аймагт суманд танхимаар оруул

Avatar

Зочин 2021-02-17 202.55.188.101

Business-ee l ehel, tuunees bish hicheel surguuli oroh hereggui, ireh namraas l bol.

Avatar

Зочин 2021-02-17 202.126.89.210

Баяр хүргэе! Ийм хүнд цаг үед шуурхай ажиллаж байгаа хотын даргадаа амжилт хүсье!

Avatar

Зочин 2021-02-17 192.82.68.148

Бялдуу гар вэ ! Хахаха

Avatar

Зочин 2021-02-17 139.5.217.100

Одоо бүгдийг нээ!!! Маскаа зүүгээд өөрсдийгөө хамгаалья. Сумъяабазар аа чи нэг аварга мөн л юм бол бааварлаг шийдвэр гаргаач гуйя.

Avatar

Зочин 2021-02-17 124.158.85.135

Зусар цус вэ

Avatar

Монгол 2021-02-17 202.131.236.170

Хөл хорио байсан нь дээр. Вакцинжуулалтаа батлгаатай болгосоны дараа хөл хориог цуцлах хэрэгтэй. Япон Солонгосууд хөл хорион дээр гэнэ алдаж, олон дахин ажил болж байв.

Avatar

Зочин 2021-02-17 202.21.120.50

ENE TENEG ORK ZAILAASAI

Avatar

зочин 2021-02-17 202.179.25.70

Оюутнууд хичээл орох шаардлагагүй.онлайнаар бусад орны жишгээр сурах хэрэгтэй.Оюутнууд хариуцлагатай бие дааж сурах хэрэгтэй. Хотод хөдөөний оюутнууд байр хөлсөлж ,охидууд ёс зүйгүй байх нь ихэслээ.

Avatar

zochin 2021-02-17 66.181.161.51

oyutnuud orsn dr nariin mergshjiln humuus htsudle tgsh kursiihn

Avatar

Зочин 2021-02-17 192.82.78.223

Yin oroh .huuhduud oroodbbolohgui ee

Avatar

Зочин 2021-02-17 202.9.40.5

Юун хосолуулах вэ.орвол ор .орохгүй бол нэг мөсөн 9сард бол

Avatar

Пүрэв 2021-02-17 66.181.177.111

Гадаадад хичээл ороод байна. Халдвар хамгаалалын дэглэмээ сайн сахиулаад хичээлээ оруул

Avatar

Зочин 2021-02-17 64.119.17.211

Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөсөн гэдэг.

Avatar

МӨНХ 2021-02-17 64.119.20.77

СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙХАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИАР ОРОЛДОХ НЬ ТЭНЭГЛЭЛ БАЙХ ШҮҮ. ЯМАР Ч БАЙСАН ХҮМҮҮСТ ИХ БУРУУ СЭТГЭГДЭЛ ТҮРҮҮЛНЭ. МАН ОЛОНХИ БАЙХДАА ИНГЭЛЭЭ ГЭЭД МАН-С ДЭВШИХ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОХГҮЙ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ.МАНАЙХАН БУРУУ ТАЛААС НЬ СЭВЭЭД АРД ТҮМЭН ХУУЛЬ УНШИХ БИШ МАН-Г БУРУУТГААД МАН-Ы НЭР ДЭВШИГЧ ДАШИЙ ШОГ.

Avatar

Зочин 2021-02-17 202.126.89.86

9 САРЫН 1 ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛ! ТАНХИМААР ОРУУЛНА ГЭЖ МЭДРЭЛТЭЖ БАЙЖ ҮР ХҮҮХДИЙГ МИНЬ ӨВТГӨВӨЛ ОРСГОЙ ЭНХ-АМГАЛАНГААС ЯЛ АСУУХ БОЛНО! MCS-ИЙН ЭРГҮҮ ЮМ ЯАЖ ЯВААД Ч БОЛОВСРОЛЫН САЙД БОЛЧДОГ ЮМ! НЯМБААТАР, СУМЪЯАБАЗАР, НОМИН МЭТИЙН СОХОРСОН ТОМИЛГООНУУДЫНХ НЬ ТӨЛӨӨ СОНГУУЛИАР ХҮРЭЛСҮХИЙН ЭСРЭГ САНАЛ ӨГӨХ БОЛНО!!!

Avatar

Зочин 2021-02-17 103.57.92.181

Хүнийг ажилын талаар бичээч элдэв муу муухайгаар доромжлон байдаг эргүү амьтан байх өөрөө ямар өөдтэй байв гээ

Avatar

иргэн 2021-02-17 202.179.24.102

Сайдуудыг мөнгөөр томилж байна шүү дээ. Жишээ нь орсгой Энхамгалан, номин гээд л боловсрол мэдэхгүй, соёл мэдэхгүй хүмүүс.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.161.35

Оюутнууд орсон дээр байхаа маск тэвчээртэй зүүж чадах насанд хүрсэн хүмүүс

Avatar

Зочин 2021-02-17 202.126.90.40

ЗАСГИЙН ГАЗРААС ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА МАШ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.
ЦААШДАА ЭМЯ-ЫХАА ЗӨВЛӨМЖИЙГ ДАГААД ҮЕ ҮЕ 14 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООГООД ЯВЪЯ. 👍👍

Avatar

Зочин 2021-02-17 202.21.108.169

Estoi hereggui. Hen huuhdee ene uvchtei ued yvuulah yum be. EnhAmgalan ta huuhdee neg angidaa 60 garui huuhedtei angid yvuulaarai

Avatar

Зочин 2021-02-17 202.21.108.205

УБ-т багш нараа вакцинжуулаад 3.15-с оруулъя. Хоцорсон 15 хоногоо зун нөхөж болно.

Avatar

Зочин 2021-02-17 202.126.89.86

ХУЦААД БАЙ МУУ ӨМХИЙ ОРК!

Avatar

Зочин 2021-02-17 202.9.46.56

9.1 nes neg moson opuulsan dr shde garaal haniad hured opood irdg neg tarhchhul huuhdud hzu shude

Avatar

Иргэн 2021-02-17 139.5.219.47

Хослуулж явуулах нь дээрээ эсвэл оюутан ахлах ангиа оруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж