Хятадад хуурамч вакцин борлуулдаг эзнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятадад хуурамч вакцин борлуулдаг эзнийг баривчилжээ

Хятадад хуурамч вакцин борлуулдаг эзнийг баривчилжээ

Хятадын цагдаа нар хуурамч вакцин борлуулж их хэмжээний ашиг олсон гэмт хэргийн бүлгийн тэргүүнийг баривчилснаа өчигдөр /2021.02.16/ зарлажээ.

Конг хэмээх этгээд нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойш жинхэнэ үйлдвэрлэгчийнхтэй ижил хайрцагт савласан давсны уусмал, цэвэр усыг Covid-19-ийн эсрэг вакцин нэрээр зарж борлуулж байжээ.

Тэрбээр нийт 58,000 орчим тун хуурамч вакцин борлуулж, 18 сая юанийн ( 2,7 сая ам.доллар) орлого олсон байна. Эдгээрээс 600 хайрцаг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хонгконгоор дамжин гадаад улс руу ачигдсан байна. Яг аль улс руу илгээгдсэн нь одоогоор тодорхой болоогүй байгаа аж.

Сүүлийн үед Хятадад Сovid-19-ийн эсрэг вакцинтай холбоотой залилангийн хэрэг нэмэгджээ. Одоогоор нийт 70 орчим хүн ийм төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж