Аминаас үнэтэй албан тушаал байх ёсгүй | News.MN

Аминаас үнэтэй албан тушаал байх ёсгүй

Аминаас үнэтэй албан тушаал байх ёсгүй

Аминаас үнэтэй албан тушаал байх ёсгүй

Төрөөд удаагүй эх, нярайг хөхөө өвлийн хүйтнээр гэрийн халаад, шаахайтай нь гарган, хүнлэг бусаар хандсаны хариуцлагыг хүлээж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон атал “Бид буруугүй” гээд биеэ өмөөрцгөөж байсан “Өргөө” амаржих газарт нярай эндсэн харамсалтай хэрэг гарав.

Болсон явдлыг тодруулбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс кесарево хагалгаагаар төрөх заалттай ирсэн 39 настай эхийг “Өргөө” амаржих газрын эх баригч эмч өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргаж, өөрчилснөөс нярай энджээ.

Дүүргийн эмч юу мэддэг юм бэ гэж басав уу, эсвэл энд дахиад л сэтгэл дутав уу… Эмчийн алдаанаас болж, шинэ хүнээ хүлээн авахаар догдолж байсан гэр бүл харуусал, гашуудал дунд өдөр хоногийг өнгөрөөх боллоо.  Үнэхээр харамсалтай.

Уг нь тус амаржих газрынхан алдаанаасаа сургамж авах цаг нь хэдийнэ болсон байлтай. Учир нь, хоёр жилийн өмнө тус эмнэлэгт эх, нярайн хамтаар эндсэн зүрх зүсэм хэрэг болсон. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлсөн байсан ч шүүхэд зарга мэдүүлж, шүүгч түүнийг “буруугүй” гэдэг шийдвэр гаргаснаар эргэн албан тушаалдаа томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч эрдэнэт хүний амийг албан тушаалаас дорд үзээгүй бол өнөөдөр ийм харамсалтай хэрэг дахин давтагдаа ч уу, үгүй ч үү.

Болсон хэрэг явдалтай холбогдуулж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлөөд байна. Мөн тус газарт дараагийн шинэ удирдлага томилогдтол Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллахаар болж, ажилдаа ороод байна, зөв.

Уг нь Г.Баясгаланд хариуцлага тооцсон шийдвэрийг Засгийн газар танхимаараа огцорсон тэр үед Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэд дарга нь гаргасан ч тэрбээр "Би буруугүй" гээд хүлээн зөвшөөрөлгүй, албан тушаалаа үргэлжлүүлэн хашсан. Харин энэ хооронд нярай эндээд байна.

Нярай эндсэн энэхүү хэрэгт зөвхөн удирдлага албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр хариуцлага эцэслэх учиргүй. Төрөлтийг удирдсан, хянасан эмч ч давхар хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдөх ёстой.

Шинэ хүнээ алдсан гэр бүл ч шүүхэд хандаж, буруутай хүмүүст хариуцлагыг давхар хүлээлгэх ёстой. Ингэж байж, эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн танил тал, өнгө, мөнгө хардаг ёс зүйгүй, сэтгэлгүй хандлага өөрчлөгдөнө.

Эмч нарын буруугаас болж, алдаа гарахад дарга нь чөлөөлөгдөөд дараагийн шинэ хүн ирж удирддаг одоогийн энэхүү систем эрүүл мэндийн салбарт гарч буй алдааг засах хангалттай шалтгаан болж чадахгүй байсаар өнөөдрийг хүргэлээ.

Нэг үгээр хэлбэл, өчигдөр гарсан алдааг маргааш нь тэд мартаж байна.

Эцсийн дүндээ энэ нь мөнгөгүй бол өвдөж болдоггүй, үр хүүхэдтэй болж болдоггүй адгийн нийгэмд амьдрахад хүргэж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаас хүсэхэд "Өргөө" амаржих газарт "их цэвэрлэгээ" хийх хэрэгтэй. Уг газраар үйлчлүүлсэн эхчүүд эмч нарынх нь харилцаа, хандлага халширам, мөнгө өгөхгүй л бол сэтгэл амар төрөх боломжгүй байсан тухай ярьдаг. Энэ буруу хандлагыг өөрчилж, засах нь менежментийн баг ажиллуулахын зорилго орших болов уу.

Ер нь мөнгө нэхдэг, гар хардаг энэ ёс зүйгүй үйлдэл төрийн өмчит эмнэлэгт газар авсан үзэгдэл гэж хэлж болно. Хууль, журамд заасны дагуух шаардлагатай мөнгийг өвчтөн гаргах нь зүй ёсны боловч түүнээс давуулж нэхсэн тохиолдол бишгүй. Хүнээ аврахын тулд ар гэр нь байгаагаа бариад л гүйнэ. Байхгүй бол зээл тавьж, зарж борлуулж болох юу байна түүнийгээ худалдана. Зэрэгцүүлээд танил тал хайна. Шинэ сайд эдгээр асуудалтайгаа ч халшралгүй тэмцэх ёстой.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2021-02-17 122.201.21.243

Амарсаихан дарга танаа нэгдсэн 3 р эмэнэлгийн боорний тасагийн эмч Батцэцэг мийний овчний тvvхийг бичсэн картйг урыж хаяаж чамайг энэ эмэнэлэг эр vзэхгvи гэж байна та энэ хvнтэй арга хэмжээ авч огооч

Avatar

Зочин 2021-02-17 66.181.180.24

Энэ эмч нарынхаа эмчилэх эрхийг нь хасахгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Дараагийн эмнэлэгтээ рчоод л бас хайран хүний аминд хүрэх ажлаа эхлүүлнэ.

Avatar

Зочин 2021-02-17 202.131.225.197

hunii ami sanaataigaar eguutgesend tootsoh yostoi

Avatar

Зочин 2021-02-17 192.42.116.24

> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-17 202.9.40.88

Бүгдээрээ мөнгө өгч төрдөг ямар баян юм? Мөнгө өгч төрдөг эмчлүүлдэг хүмүүс тэгээд алтан амиа хэдээр үнэлж эмчдээ хэдэн төгрөг барьдаг юм бэ дээ? Төрж байгаа нь бүгд мөнгө төлж төрдөг юм бол төрөх эмнэлгийн эмч ажилчид бүгд саятан тэрбумтнууд байдаг байх даа?

Avatar

Зочин 2021-02-17 202.21.100.210

Даатгалын системээ өөрчлөх хэрэгтэй шүү. Ажил хийхгүй тэгээд даатгалд нэг ч төгрөг төлөхгүй байж юу хүсдэг хүмүүс вэ. Гадаа капитализм эмнэлэг дотор социализм гэж ойлголт байхгүй шүү дээ. Хэн мөнгө төлнө тэр үйлчилгээ авдаг нийгэмд бид амьдарч байгаа биздээ.

Avatar

Зочин 2021-02-17 202.126.88.150

Эрүүгийн хариулагад татах ёстой.

Avatar

эхлээд шүүхээ цэвэрлэе 2021-02-17 192.82.71.150

АВЛИГАЧИН шүүгч нарыг шүүхээс зайлуулах ёстой. Дараа нь шударга хуульч нарын дунд сонгон шалгаруулж шүүгч нараа сонговол зүгээр дээ

Avatar

Зочин 2021-02-17 192.82.71.150

ӨӨРЧИЛЖ чадах уу? АМАРЖИХ газрын эмч, сувилагч нар мөнгө хараад сурчихсан юм байна лээ.

Avatar

Зочин 2021-02-17 202.9.46.177

Энэ бол тогтолцооны гажиг. Үүнийг засхад их ухаан хэрэгтэй. Эх барих бол зарим тохиолдолд эмчээс их ухаан шаарддаг хүнд ажил. Хүнд ажил хийж буй учир өндөр цалин хүсэх нь зүй. Үйлчлүүлэгч өртөг багатай үйлчлүүлэхийг хүсэх нь зүй. Энэ огтлолцолыг эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх ухааныг улс төр гэдэг юм. Тийм ухаантай амьд гишүүн дэмжигч МАНд заяагаагүй болой. Үйлийнх үр юм байлгүйдээ. Дарга солигдсоноор асуудал шийдэгдэхгүйлдээ. Цүнх баригчидаа ьээш гаргасаар МАНгаруудын цуглуулга болждэ

Avatar

Зочин 2021-02-17 122.201.19.99

Ene emnelgiin dargiig tegeed ajlaas ni halaad l boloo yu

Avatar

Зочин 2021-02-17 119.40.98.177

Манай эхнэрийн дүү 3 дахь хүүхдээ Хэнтийд ирж төрүүлсэн нь Улаанбаатарын эмнэлэгт буй дээрх гаж тогтолцоотой холбоотой.

Avatar

Зочин 2021-02-17 139.5.219.154

тийм шүү аминаас илүү албан тушаал байх ёсгүй гэдэгтээ санал нэг байна. ман ын үед монголд анх удаа хүн зулын гол боллоо, уих тар засгийн газар огцор. ээлжит бус уих ын сонгууль зарлаж уих бүрэн бүрэлдэхүүнээрэй тар.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.161.35

Тэгээд хэн гарахав

Avatar

иргэн 2021-02-17 192.82.65.141

Өнөөдрийн цаг үед хувьчлаагүй цагт энэ засрахгүй дээ.

Avatar

Зочин 2021-02-17 64.119.25.43

huvichilaad shiidegdene gej uu ter bayangol duurgiin huvichlagdsan emnelgees COVID taraa biz dee

Avatar

Зочин 2021-02-17 66.181.184.43

+БЗД

Avatar

Үзэгч 2021-02-17 59.153.114.171

Нямхүү ч хөсүт дээ буцаж ирнэ, Баясгалан ч өргөө амаржих газартаа буцаж ирнэ, шүүх ингэж л шийднэ

Avatar

Зочин 2021-02-17 64.119.21.201

Нярайн шарлагын аппаратыг хувийнхаа эмнэлэгт хулгайлж аваачаад мөнгө олж байсан хулгайч авгай бсдаа .

Avatar

зочин 2021-02-17 119.40.98.177

Шүүгчийг нь шүү
Шүүгч нар ер нь дандаа албан тушаалтнуудыг хайцаалж шийдвэр гаргадаг.
Эцэстээ ийм байдал руу оруулж байна.

Avatar

Иргэн 2021-02-17 192.82.64.220

Шүүхэд олон шударга шүүгч нар байгаа. Улс төрчид хонгил энэ тэр гэж тархийг нь угаасаар байгаад тархиа угаалгацан. Одоо амар болцон, Их хурлын гишүүд томилсон сахилгын хорооны хуульч биш хүмүүс буруу шийдсэн гээд шүүгч нарыг нь огцруулна. Одоо улс төрчдийн хараат шүүхтэй боллоо. Зорилгоо биелүүллээ. Шударга 5, амь бие хайрлахгүй гэдэг хүмүүсийн хадгаламж, орлого нь жилээс жилд яагаад өсөөд байдаг, яаж хэдэн зуун сая, тэрбумын хадгаламжтай болсноо тайлбарлаад АТГ-т шалгуулдаггүй юм.

Avatar

Иргэн 2021-02-17 192.82.64.220

Миний хэрэгт лав тэр том даргын буруу гээд миний талд л лав шийдсэн. Надад авилга энэ тэр өгөх мөнгө төгрөг байх биш, мөнгөтэй том даргад ялагдана л гэж бодож байсан, шударга л шийдсэн. Хараад байхад сэтгүүлж нар хүн гүтгэж их бичинэ, тэрийг шүүх тогтооно, ямар мууд юманд шүүх яаж ийж байгаад холбох юм. Эмнэлгийн салбарын тухайд энэ шүүх шиг эмч биш хүмүүс хариуцлага тооцдог, шүүх шиг буруу шийдвэр гэдэг шиг буруу онош байна гээд огцруулдаг, эмч биш, улс төрчдийн томилсон хүмүүс хариуцлага тооц

Avatar

ЦК 2021-02-17 124.158.84.119

Эрхуугийн Анагаах ухааны дээд сургуулийн монголчуудыг хариуцсан багш Надя Бада гэдэг хун "танай монгол оюутнуудаас эмч болох хун бараг байхгуй. 10 хунээс 2 нь л байхг" гэж хэлж байсан. Тэгэхээр енеедер хуний телее гэсэн эмч монголд байхгуй нь ойлгомжтой. Нархоз (Эрхуугийн улс ардын аж ахуйн дээд сургууль)-ын физикийн багш 3-р курсын оюутнаас шалгалт авахад оюутан нь асуултаа ойлгохгуй багш нь над руу утасдаж асуултыг нь монголоор хэлуулж байсан туух байна.

Avatar

Зочин 2021-02-17 202.131.248.250

Танай төгсөгчид салбар бүртээ сайн явж байгаа, худлаарай бүү ябичээрэйв ийм багш байгаагүй.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.190.72

Энэ тэнэг халдварт өвчин тараах тогтолцоогоо болиоч. Төрөх гэдэг өвчин биш. Төрөх гэж байгаа бол гэртээ төр. Монголын нөхцөлд баас шээс нь холилдсон төрөх эмнэлэг гэдэг халдварт өвчний жинхэнэ голомт юм.

Avatar

Зочин 2021-02-17 64.119.21.123

Сандал ширээтэйгээ зууралдсан Г. Баясгалан шиг хүмүүсийг дахин хизээ ч удирдах албан тушаалд тавиж болохгүй юм байна.
Ийм хариуцлаггүй хүнийг эртхэн зайлуулсан бол эрдэнэт хүний амь эндэхгүй ч байсан байх.
Ер нь хариуцлага алдсан даргыг цаг алдалгүй зайлуулаж чадахгүй хотын эрүүл мэндийн газар ч хөөрхий.
Монгол эмчээр дутна гэж байхгүй. НМХГ цаашлаад хуулийн байгууллагаар шалгуул.

Avatar

Zochin 2021-02-17 202.131.225.197

Uchigdur bichlegiig ni uzsen. Emch nariig bas shyyd byryytgaad baij bolmoorgyi sanagdsan. Hunee bodson l shiidver gargasan baina lee. Manaid harin yrgiig hyanaad baij baidag tuhuurumj ni baihgyi, hyanadag, eh barih emch ni uur baidag zereg iluu bygshsan asyydlaas bolson baina gej dugnesen.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.161.7

Eruul mendiin salbartaa shinechlel mash yaralt hii hunii ami nas eruul mend hamgaaldag gazar huuchin idee beeriig ni shahaj shine ued ni hatuu hariutslagat chanart eildeg uilchilgee uzuuldeg orchin ueiin mash undur hariutslagat uilchilgee uzuuldeg emnelguud bolgo chadahgui bol zailj bolno tsag nuhtsuudug sul tsalin avdag gazar bish shine emch suvilagch nartaa hatuu uureg ugch ajiluul

Avatar

Сэтгүүлч Сарангэрэл хатагтай ЭМЯ-ны сайд хийхээр хэлэх юм алга 2021-02-17 66.181.178.98

Монголын эрүүл мэндийн тогтолцоог үндсээр өөрчлөх цаг болсон 15 орчим хувь хувьсгалын анагаахын чиглэлийн дээд сургууль оршин байна.Эмч болохын тулд өдөр шөнөгүй ном уншиж элсэлтийн шалгалтанд тэнцдэг харин сурлага тааруухан 400 оноо аваад хувийн сургуульд эмч болж байна. сүүлийн 2 жилд 6-р курсын анагаахын оюутангууд жилийн дадлагад гарч чадаагүй. Монголоор дүүрэн мэдлэггүй доктор эрдэмтэнгүүд олширлоо.Эмнэлэгийн ажилчид нарын цалин хангамж маш муу сувилагч тогтвортой хийх хүн алга.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.161.7

Nad muu *******n baysgalandaa eruu uusgej shorond hataa

Avatar

Зочин 2021-02-17 202.9.46.184

ээжүүд ямар нэг байдлаар шарх, сэтгэлдээ авч үлдсэн байдаг. Тухайн үедээ 2 яс салж үрийнхээ царайг хараад эрүүл энх байгаадаа баярлаад гомдол гаргадаггүй, хэл ам хийдэггүй, тэгж явах цаг зав боломж ч байдаггүй, дөнгөж төрсөн нялх биетэй хүн яаж ч бодсон. Ихэвчлэн маш ихээр хохирсон, бас нэлээн иргэний зоригтой гэж хэлж болох хүмүүс л шүүхэд ханддаг, хамгийн багадаа хэвлэлд ханддаг. Саяхан Хавдарт 20 минутын дотор 3000,000 төгрөг олж авчраагүйн улмаас хагалгаандаа ороогүй нутаг буцаж хохирсон өвө

Avatar

Зочин 2021-02-17 66.181.161.7

Mungu hahuul ugch eruul mendiin uilchilgee avah bichigdeegui huuli bh estoi ymuu irged eruul mend niigmiin daatgalaa tsalin orlogoosoo tulj bgaa bizdee esvel ene ulsiin emnelguud chin huviin emneleg ymuu eruul mendiin uzlegiin tsag avad ochihoor ajiliin tsagaar ajilderee bhgui iim ch ajilt tiim ch ajilt gd huviin ajilaa hiiged alga bolchino ajliin tsag duusaagui bhad alga bolchino hun 2 tsag ym idhuu ajliin tsagiig mash sain barimtluuldag bolgoh estoi ulsiin buh alban gazruudiig

Avatar

Zochin 2021-02-17 66.181.178.99

Turiin nariin bichigiin dargaar ajillaj bsn Amarjargal 2-r emnelegiin dargaar tomiljee. Barag shagnal shig sonsogdono. Halagdsan huniig tiim tom emnelegt darga…??? Iim tomilgoo hiij bgaa alban tushaaltan uuriin albaa hiij chadah u

Avatar

Хорвоод төрөх гэж тэмүүлсэн бяцхан зүрх үүрд зогссонд маш их харамсаж байна. Яагаад яагаад .................. 2021-02-17 66.181.178.98

Өөрөөр хэлбэл, шүүгч эрдэнэт хүний амийг албан тушаалаас дорд үзээгүй бол өнөөдөр ийм харамсалтай хэрэг дахин давтагдаа ч уу, үгүй ч үү……………………Яг ингэж дүгнэж болохгүй шүү дээ. Сэтгүүлч харин эмнэлэгийн даргын хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа эрт өгөх ёстой гэсэн бол зохимжтой. Эрүүл мэндийн байгуулгад сайн муу бүгд л байгаа бас бүгдийн харлуулж болохгүй. Шүүх эмнэлэгийн дүгнэлт бусад асуудлаар шинжээж хууль шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээж байж үзэл бодлоо илэрхийлэх зөв

Avatar

Зочин 2021-02-17 73.231.128.120

Баясгаланг чөлөөлөхгүй гэсэн шийдвэр гаргаеан шүүгч ч энд буруутай

Avatar

иргзн 2021-02-17 202.179.26.199

олон жил ажилласан Архагшиж, Ярвагнасан , их Зантай, Хүнд сурталтай Эмч нараас л ийм Хариуцлаггүй , Ёс суртахуунгүй явдал гарч байгаа юм, Ер нь иймэрхүү Хариуцлага алдсан хатуу Арга хэмжээ авч оронд шинэ Залуу эмч нар авч ажиллуулбал таарана, Манай Залуус дотор Мэдлэг чадвартай сайн Эмч нар зөндөө бий , Гол нь тэд олон жил Биеэ тоосон Эмч нарт дарагдаад л байгаа болохоос

Avatar

Зочин 2021-02-17 66.181.184.178

УДАХГҮЙ МОНГОЛ УЛС ЭМЧГҮЙ УЛС БОЛОХ БАЙХ АА. ТЭР ҮЕД НААД ЭМЧ НАР ОД БОЛОН ГЯЛАЛЗАЖ ЯВАХ БАЙХ АА. ЭИЧ, ЭМНЭЛГЭЭРЭЭ БАГА ОРОЛДООСОЙ АРД ТҮМЭН, УХААНТ СЭТГҮҮДЧИД МИНЬ.

Avatar

зочин 2021-02-17 202.179.21.253

Энэ хүүхнийг хэдэн удаа чөлөөлдөг юм бэ дээ. Түрүүн бас Засгийн газар огцорход бас чөлөөлсөн гээд байсан. Одоо хүртэл ажлаа хийж байгаа юм уу. Төрийн шийдвэр үйлчилхээ байсан цаг юм даа. Алдаа гаргах болгондоо чөлөөлсөн гэж сүржигнэх юм.Худлаа сүржигнэхгүйгээр ажиллаж болдоггүй юм байх даа

Avatar

zochin 2021-02-17 43.228.129.40

Erdenebaatar Undarmaa nar halagdah estoi Bymbadorj darga mini Baysgaland hamaagui

Avatar

Дамба 2021-02-17 64.119.18.238

Мөнгө мөнгө мөнгө.Мөнгө өгөөгүй төрсөн миний мэдэх хүмүүсийг мэдэхгүй юм

Avatar

м 2021-02-17 143.110.200.54

Энэ эмч хариуцлага хүлээх нь гарцаагүй гэхдээ доод талд нь ч бас өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргасан,том толгойтой эмч нар хариуцлагаас мултарч үлдэх ёсгүй.Өгөх ёстой хахуулиа өгөөгүй учраас мэс засал хийлгүй төрүүлсэн байж ч болзошгүй,тэрнээс биш дуртай нь хийсвэр хийлгэдэг болчихсон юм бишүү?

Avatar

зочин 2021-02-17 64.119.22.13

Зөвхөн Өргөө амаржих газар гэлтгүй төрөх газруудын талаар янз бүрийн
бусармаг яриа байдаг. Сэтгэл дутах, иргэдээс гар харах энүүхэнд.
Одоо хариуцлага алдсан эмч нарт шийтгэл хүлээлгэх, ажлаас нь чөалөөлөх,
эмч нарыг нь сэлгэж ажиллуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн хяналт гэж байдаг уу!!!

Avatar

зочин 2021-02-17 202.179.21.227

Баясгалан болон хариуцлагагүй дээрх эмч нарыг хүн амины хэргээр удаа дараагийн хүн амиар ял шийтгэх ёстой боловуу.Бас сүүлмйн 5 жилд төрсөн эхчүүдийн судалгааг АТГ авч дарамтад орж эмя нарт мөнгө өгч байсныг нэг бүрчлэн гаргаж авилгын хэргээр ял үүрүүлж иргэдийн хохирол бүрийг буцаан нөхөн төлүүлэх шаардлагатай боловуу

Avatar

Зочин 2021-02-17 202.21.98.238

УЛСЫН ЭМНЭЛГҮҮДИЙН БҮХ ЭМЧ НАР ГАР ХАРДАГ, МӨНГӨ АВДАГ ШДЭЭ. ҮҮНИЙГ ХҮН БҮХЭН МЭДДЭГ. ХЭН Ч ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ!!!

Avatar

Зочин 2021-02-17 139.5.219.116

Эмч нарт амьдрах цалин өгөөд дараа нь бусдыг нь ярья. Хүний амь дааж байгаа эмч, хүүхдүүдийг минь ухаалаг хүн болохыг дааж байгаа цэцэрлэг, дунд сургуулийн багш нартаа хүртээмжтэй цалин өгөөд дараа нь дайрцгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж