Хөвсгөл аймгийн Ханх суманд энэ оны нэгдүгээр сарын 12-нд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш одоогийн байдлаар 3.5 магнитудаас дээш 171, нийт 28297 удаагийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээд байна.
Мөн газар хөдлөлт тэр бүр бүртгэгдэггүй байсан Дорнод аймагт ч чичирхийлэл мэдрэгдэх болсон нь анхаарал татах болсон. Иймээс Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Батсайхантай холбогдож, ярилцлаа.
–Сүүлийн үед Хөвсгөл аймгаас гадна Говь-Алтай, Ховд, Дорнод аймагт хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн давтамжийн тоо олширч байгаа нь хэр аюултай вэ?
-Газар хөдлөлтийг хэдэн зуу, мянган жилээр нь судалж байж статистик тоогоо авах ёстой. Түүнээс биш сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамжийн тоо нэмэгдсэнээр нь аюултай гэж ярих нь учир дутагдалтай. Өнгөрсөн 30, 40 жилдээ газар хөдлөлтийн прогноз хийнэ. Зуун жилдээ 3-4 удаа байгалийн ийм үзэгдэл болно шүү дээ. Хамгийн сүүлд 1991 онд энэ оны нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон шиг ийм хүчтэй газар хөдлөлт болж байсан түүхтэй. Газар хөдлөлтийн улмаас тэлсэн газар буцаад хүчтэй нийлэхгүй. Бага багаар олон удаагийн давтамжтайгаар үргэлжилсний дараа нийлнэ.
Ер нь бол Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт хүчтэй газар хөдлөлт болсон нь одоо давтамж нь суларч байгаа. Эхний өдрүүдэд их, бага хэмжээний 1500 орчим газар хөдлөлт бүртгэгдэж байсан. Одоо давтамж нь харьцангуй багассан.
-Баруун бүсийн аймгуудаас гадна зүүн бүсэд газар хөдлөлт идэвхжиж байгаа талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат хэлсэн. Энэ нь газрын тосны олборлолттой холбоотой байж болзошгүй ч гэх?
-Баруун аймгуудаас Ховд аймаг идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд ордог. Говь-Алтайд мөн 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж байсан идэвхтэй бүс.
Саяхан зүүн бүс болох Дорнод аймгийн Халх гол сумын нутагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлт нь Тамсагийн газрын тосны орд газрын олборлолттой холбоотой байх магадлалтай.
Газрын гүнээс их хэмжээний тосыг авснаар даралт үүсч, хөрсний давхаргад чичирхийлэл үүснэ. Газар хөдөлж болох магадлалаар нь Монгол орны газар нутгийг ангилахад, зүүн бүс нутаг 5 баллын хэсэгт багтдаг. Гэтэл энэ бүсэд нондин 7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон.
-Дорнод аймагт газар хөдлөлтийн станц бий юу?
-Хүчтэй газар хөдлөлтөөс гадна жижиг газар хөдлөлтийн тоог нэгбүрчлэн бүртгэх шаардлагатай байдаг. Бидэнд нарийвчилсан судалгаа хэрэгтэй. Зүүн бүс нутагт газар хөдлөлтийг хэмжих станц байх учраас хамгийн ойр станцад бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтийг бүртгэж авдаг. Хамгийн ойр станц нь Хөлөн буйр сум болон Дорноговь аймагт бий.
Цар тахлын улмаас тус газарт станц тавих асуудал хойшлогдоод байна. Тухайн бүсэд станц байршуулснаар хэдэн удаа газар хөдөлж, хэр давтамжтай болж байгааг судлах боломж бүрдэнэ. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд харьцангуй хүн ам сийрэг учраас эрсдэл бага байсан.
-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд шар усны халиа үүссэн байсан. Энэ нь газар хөдлөлттэй холбоотой юу?
-Газрын гүнд байгаа ус шахагдахаараа дээшээ гардаг. Энэ нь газар хөдлөлтийн хүчдэл, хуримтлалын шинж тэмдэг. Өнгөрөгч 2012 онд өвлийн цагт тарвага ичээнээсээ гарчихсан байсан тухай ярьдаг. Газрын тиктоник хөдөлгөөнтэй л холбоотой. Улаанбаатар хотод гол дагуу орон сууц, гэр хороолол байрласны улмаас шар усны үерт автах тохиолдол гардаг шүү дээ.
Зочин 2021-02-17 62.102.148.68
>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-17 172.58.141.249
Mongo tsavchih geed hutsaj oglooshd
Ip 2021-02-17 202.55.188.100
Судлаад яахав дээ. Дэлхий урьдчилж мэдэж чадахгүй байхад. Боль зүгээр.
Зочин 2021-02-17 103.26.193.244
Улсын болон төрийн өмчийн бүх байгууллагад шургалсан хөгжлийг гацаагч мэргэжилтэн нэртэй хулгайч нар их мэдэгчийн дүрийг томоор бүтээн шавар баримал шиг шигдэн сууж цус сорсоор л байна. Эд нарыг зайлуулж байж монгол улсын нуруу тэнийх болно.
Гадаад түншүүдээсээ бэлэн шипий аваач дээ 2021-02-17 202.9.40.33
70-80 жил тосыг нь авч байгаа Саудын араб, катар, Оросын Уренгой…. -д өдий газар хөдлөөд юу ч үлдээхгүй болтол хөмөрсөн баймаар … энэ монгол судлаач Батсайхны онолоор бол???? Огт тосгүй Японд яагаад сэгсчээд байдаг юм бол?
Аппарат гэж үглэх ч мөнгө цавчих …… арга уу??? Манай геофизикийнхэныг унтаж, мэдээгүй байхад нь ертөнцийн нөгөө талаас танай МУ-ын …. сумын ..тэр багийн … тэр ууланд …. тийм хүчтэй сэгсэрлээ… та нар сэрээч…. гээд шипий өгч ирсэн ш дээ .
Зочин 2021-02-17 64.119.21.216
юу ч мэдэхгүй байж битгий солиорч бай шизонуудаа.Одоогоор нэг ч оронд урдьчилан мэдэгдэх станц байхгүй. ийм юм мэдэхгүй байж их томорчээ нэг шизоо. Газрын тосны үйлдвэр бариулахгүй гэлээ гэж нэг шизо агсарч байна. Угаасаа газрын тосны хайгуул олборлолтод чичирхийллийн судалгаа хийдэг юм. Дорнодын газар хөдлөлтөд түүний нөлөө байхыг үгүйсгэхгүй гэсэн шүү дээ, өөр тэр газрын тосны үйлдвэр энэ тэр гэсэн юм яриайгүй, шизо дуракаа
Зочин 2021-02-17 66.181.190.72
Хөөш чи яагаад хийдэг гэвэл газрын гүн дэх тосны үеээс болж газар хөдлөлийн хөндлөн долгионы хурд өөрчлөгддөг. Үүнээс харвал хөндлөн долгион тархахгүй бол газрын тосгүй гэж ойлгоно. Босоо долгионы нөлөөгөөр сэгсэрээ үүсдэг.
Аялагч 2021-02-17 202.21.108.187
Газар хөдлөөд дууссаны дараа энд тэнд болжээ гэдэг станцууд хир хэрэгтэй бол….Аль хэдийн дууссан болоод өнгөрсөн хойно нь…!!!
Зочин 2021-02-17 172.58.141.15
Солиор газрын тосны үйлдвэр бариулахгүй санаатай юу?
Зочин 2021-02-17 66.181.190.72
Газрын гүнд байгаа ус, тос гэх мэтийн шингэн байгаа учраас газар хөдлөлийн хөндлөн долгион тардаг юм. Босоо долгион чинь эгц доороос өргөж сэгсэрсэн хөдөлгөөн гололдог.
Зочин 2021-02-17 124.158.84.119
Их ухаантай хуухэд байна.
Зочин 2021-02-17 66.181.190.72
Наад станцыг чинь Монголд зохион бүтээж болно. Заавал Японтой адилхан байх албагүй өөрсдөө зохион бүтээж ажиллаж болно.
Зочин 2021-02-17 64.119.21.216
шизо
Зочин 2021-02-17 202.179.24.242
СТАНЦ НЬ ЯМАР ҮНЭТЭЙ БАЙДЫМ БОЛ ДОО. АВААД ӨГЧМӨӨР ЮМ … ЭСВЭЛ БҮР БОЛИОД ЯПОНЧУУДАД ДААТГАЧИХМААР Ч ЮМ УУ
DGG 2021-02-17 64.119.22.158
Зүүн бүс нутагт газар хөдлөлтийг хэмжих станц байх учраас хамгийн ойр станцад бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтийг бүртгэж авдаг. ИЙМ Л ЮМ БИЧНЭ. ГОЛ АСУУДАЛ, ГАРЧИГ ӨГӨӨД БАЙГАА САНАА НЬ.
Зочин 2021-02-17 124.158.84.119
Газар хедлелт буртгэх станц газрын хеделсен хеделгеенийг буртгэнэ. Олон жилийн мэдээлэлд тулгуурлан прогноз хийдэг. Гэтэл бусад геофизикийн аргууд газар хедлехеес емне явагдаж болох тектоникийн еерчлелтийг мэдрэх чадвартай. Энэ тал дээр япончууд маш ухаалаг, чадвартай ажиллаж байгаа. Манайхан яахав дээ, газар хедлелсний дараа буртгэх багажаа яриад л сууж байна. Гай болсны дараа буртгээд яахав дээ. Гэхдээ байгалийн гамшгийг хэзээ ч урьдчилан хэлэхэд хэцуу.
Зочин 2021-02-17 66.181.170.162
Хичнээн станц байгаад нэмэргүй, урьдчилан мэдэх боломжгүй учир станц нтр гэхээсээ илүү өөр зүйлд мөнгө зарах хэрэгтэй
Зочин 2021-02-17 172.58.141.249
Japanuud uridchilj meddeg gej uu ovooshdee
Зочин 2021-02-17 122.201.24.14
ЭНЭ НӨХӨР ЦАВЧАА ОЛООД ХАРЧИХСАН МӨНГӨ НЭХЭЭД ГОНИШИГНООД АЙН МАЛНУУД