"Монгол технологио сайжруулаагүйгээс вакцин хийж чадаагүй" | News.MN

"Монгол технологио сайжруулаагүйгээс вакцин хийж чадаагүй"

"Монгол технологио сайжруулаагүйгээс вакцин хийж чадаагүй"

"Монгол технологио сайжруулаагүйгээс вакцин хийж чадаагүй"

Монгол Улс Covid-19-ийн эсрэг вакциныг харьцангуй хямд үнээр авч, иргэддээ хүртээмжтэй нийлүүлэх зорилтыг дэмжин, Дэлхийн банк 50.7 сая ам.долларын санхүүжилтийг хоёрдугаар сарын 12-ны өдөр баталсан билээ. Энэхүү төслийн хүрээнд нийт хүн амын 60 хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хоёр  сая гаруй иргэнийг  хоёрдугаар сарын 23-аас эхлэн үе шаттайгаар вакцинжуулалтад хамруулж эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Манай улсын хувьд 

  • АНУ, Германы хамтарсан“Pfizer”
  • Оксфордын их сургуулийн “AstraZeneca”
  • Хятадын "Синофарм"
  • Оросын "Спутник V" вакциныг оруулж ирэхээр төлөвлөж буй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ДАНДАА БАЙХГҮЙ БОЛГОЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ

Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, академич П.Нямдаваа Эрүүл мэндийн яамны албан ёсны пэйжээр өчигдөр /2021.02.16/  орой  вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр” Вакцин уудаг, тариулдаг, хамраар татдаг янз бүр байна. Вакциныг тухайн өвчний үүсгэгчээс гаргаж авдаг. Хамгийн анх хүн төрөлхтөн цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг гаргаж авч байсан. 1920 оны дундаас хуучин ЗХУ-ын эмч нарын тусламжтайгаар шинэ үеийн анагаах ухаан хөгжиж, цагаан цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэлсэн. Тус өвчний эсрэг вакцин нэвтрүүлснээр ойролцоогоор 1 сая гаруй хүний амь насыг аварсан. Ингээд цагаан цэцэг  өвчин манай улсад 1940-өөд оноос хойш огт гараагүй. Гэтэл хүчирхэг эдийн засагтай АНУ,Япон, Хятад, Энэтхэгт цагаан цэцэг өвчин гарсаар байсан. Вакцин нь халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх маш чухал зэвсэг юм.

Харамсалтай нь, Монгол Улс вакцин боловсруулах технологио улам сайжруулаагүйн улмаас хүнд хэрэглэх ганц ч вакцин хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл,  вакцин үйлдвэрлэх арга технологийн хувьд бид ухарсан. Манай эрүүл мэндийн салбар үйлдвэр үйлчилгээгээ дандаа байхгүй болгож ирсэн түүхтэй. 2000 онд манай улс Дархлаажуулалтын хуулийг баталсан. Вакциныг оруулж ирж хүнд тарих хүртлээ зөв хадгалах хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын дэд бүтэц хүйтэн хэлхээ чухал үүрэгтэй. ХӨСҮТ вакцин хадгалах том агуулахтай. Үүнийгээ хариуцсан нэгжтэй, сайн боловсон хүчинтэй” гэлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулдаг. Covid-19-ийн эсрэг вакцинд нийт хүн амын 60 хувийг хамруулна. Вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг гурван түвшинд бэлтгэсэн. Вакциныг 2-8 хэмд, мөн -20 хэмд хадгалах төхөөрөмж байдаг. Шинээр -70 хэмд хадгалах 26 ширхэг хөлдөөгч саяхан авсан. Мөн 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөргөгчтэй болсон. Ингэснээр гурван төрөлд хадгалах зориулалттай вакциныг үндэсний хэмжээнд хадгалах бүрэн боломжтой болсон. 

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 гаруй нэгж байдаг. Аймаг, дүүрэгт вакциныг хадгалах, түгээх зохицуулалт журмаар явна. Хамгийн гол нь тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагын хамгаалалтад явуулна. Эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэнд вакциныг хүлээлгэж өгнө. Зөөвөрлөх, тээвэрлэх тоног төхөөрөмж бэлэн. Вакцинжуулалтыг 548 цэгээрээ дамжуулж хийхээс гадна зай талбай томтой сургууль, цэцэрлэгийн заалыг ашиглаж хийнэ, судалгааг нь гаргасан байна. Мөн хүрч ажиллах боломжгүй газарт явуулын баг ажиллуулна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-17 66.181.176.215

Энэ хүн өөрөө эрүүл мэндийн сайд, том дарга байсан шүү дээ. Ухарсан бол өөртэй нь холбоотой.

Avatar

Зочин 2021-02-17 202.131.225.197

irgedee bodoj hamgaalalt gargah zuv shuu sain hyanalttai hiihgui bol buhel buten ulsiin hun am shuu dee

Avatar

/*-*/ 2021-02-17 49.0.142.40

Монгол коронагийн вакцин хийнэ гэж хаашаа харсан нохойн баас байдаг юм, бандаашиг подвалкаа ч үйлдвэрлэж чаддагүй хэвтэж ёстой улин донгосвоо

Avatar

VACINIIG ... SHALGAJ CADAH BOLBUU MGL ERDEMTED ... ??? 2021-02-17 69.138.228.195

Zaa tegeed vacin hiideggyin bj !!! Tegvel dotor nyu yunaas bytej, bas Mgl hynd ZOHIH nuu YGYI yu gedgiig erh bish SHALGAJ CADAH BOLBUU??? ….. ….. …..???!!!

Avatar

Зочин 2021-02-17 62.102.148.68

>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

иргэн 2021-02-17 192.82.77.111

Хэн нэг нь вакцин үйлдвэрлэе гэвэл бариад идчих байхдаа, улс хийхэд ямарч саад байхгүй,
ЭЗ-ийн алуурчид толгой дээр байсан цагт
нүүрсний Төмөр Зам шиг удааж байгаад 3.3 сая хүнийг хорлох гэвэл бүтэхгүЙ, ИЙМД ХУЛГАЙЧ авилгачидыг ТӨРӨӨС цэвэрлэе….

Avatar

Жанхуу огцор. 2021-02-17 64.119.21.7

Явдаг жорлон бөхчүүдийг толгой дээрээ заслны үр дүн

Avatar

Зочин 2021-02-17 64.119.21.7

залсны

Avatar

ЛАБОРАТОРИ 2021-02-17 202.9.46.175

ЭРДЭМТЭД, ШИНЖЛЭХ УХААНАА ДЭМЖДЭГГҮЙ УЛС ЯАЖ ХӨГЖИХ БИЛЭЭ. ЭНЭ ТӨР ЗАСАГ НЭГ БОДМООР. ЯДАЖ ХҮЧИРХЭГ ТОМ ЛАБОРАТОРИУДТАЙ БОЛМООР БАЙНА.

Avatar

Зочин 2021-02-17 103.10.23.171

Өчнөөн олон доктор профессоруудтай тэд нар нь юуч хийдэггүй төсвөөс цалинжаад сууж бдаг

Avatar

Зочин 2021-02-17 124.158.84.187

Бурамд гарчиг чинь буруу, вакцин хийх бус, бүтээх, үйлдвэрлэх гэвэл зөв.Мал минь ганц удаа сэтгэгдэл бичихэд юун олдон удаа гэж хуцаад байна. Чиний брууг засья л гэлээ

Avatar

Boo 2021-02-17 66.181.180.155

Нямдаваа гэж мал худлаа ярьна. Юу ч бүтээгээгүй.зайл

Avatar

Зочин 2021-02-17 64.119.21.123

Одоохондоо малаа тарьдаг вакцин хийж чадаж байхад болно. Төрд хулгай нүүрлэхээ больсон цагт л мөнгө төгрөгтэй болж юм хийдэг болно доо. Авилгалтай х***а нар шиг тэмцэл хийх хэрэгтэй. Акулуудаа барихгүй байна гээд л шүүмжлээд байсан. Хэдэн акул барьчихсан чинь: тэдгээр нь бүгд энхийн цагаан тагтаа байсан юм шиг ….. Санжийн Баярыг зоосны нүхээр гүйлгэсэн ч багадана.
Шаардлаггүй байхад Ардчилсан намтай хамтарч засгийн газар байгуулж сөрөг хүчин, шүүмжлэх хүнгүй болгож том луйвар хийсэн.

Avatar

Зочин 2021-02-17 64.119.16.30

За та минь! Тэр вакциныг нь ирэхээр хадгалалтын гоимыг нь алдагдуулан чанарыг нь муутгах вий дээ?!!! Хариуцлагагүй ганц ажилтан л хамаг юм баллаж чадна шүү!!!

Avatar

ҮҮНИЙГ Л ӨӨРЧИЛМӨӨР БАЙНА ЭМЯ-НЫ ШИНЭ САЙДАА 2021-02-17 202.179.24.242

МОНГОЛ УЛС ШУ-НЫ АКАДЕМИТАЙ.70-80 АКАДЕМИЧТАЙ. БҮР САЙХАН САЙХАН ШУ-НЫ АКАДЕМИЙН БАРИЛГУУДТАЙ. ӨНДӨР ГЭГЧ ЦАЛИН ХАНГАМЖ ГАВЪЯА ШАГНАЛТАЙ . НЭР ТӨРТЭЙ . ҮНЭ ХҮНДТЭЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСДАА ЯАМТАЙ, АГЕНТЛАГТАЙ, ХЭДЭН МЯНГААР ТООЛОГДОХ ЭРДЭМТЭН СУДЛААЧТАЙ. БҮГД УЛСААС ЦАЛИН ХАНГАМЖ АВДАГ. МАШ ОЛОН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН, ИНСТИТУТТАЙ. АСАР ИХ МӨНГӨ ТӨГРӨГ ЭРГЭЛДДЭГ. 3,0 САЯ ХҮНИЙХЭЭ 2,0 САЯД НЬ ХИЙХ ВАКЦИН ХИЙХ ХЭРЭГ БОЛОНГУУТ ДЭЛХИЙГЭЭР НЭГ ГУЙЛГА ТҮЙЛГЭ….

Avatar

Зочин 2021-02-17 202.126.88.70

Өгөөж ХХК-д ул б**в хийж байгаа. Сэлэнгэд айлын авгай шилэнд ногоо дарж байгаа Монгол хөгжиж байнааа

Avatar

Зочин 2021-02-17 66.181.161.25

Монгол улс хэзээ вакцин хийж үйлдвэрлэнэ тэр цагт улсын дайтай болно. Одоохондоо цаг нь болоогүй юм байлгүй дээ..

Avatar

Иргэн 2021-02-17 49.0.142.239

МОНГОЛ УЛС БАЛРАН ДОРОЙТОЖ БАЙНА УУ, МАНДАН БАДРААД БАЙНА УУ

Avatar

Зочин 2021-02-17 66.181.184.43

Коммунист хятдын колони, түүхий эдийн бааз нь болсон, ардчиллын ачаар.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.184.43

Ардчиллын тарьсан хар гай шүү дээ.

Avatar

Зочин 2021-02-17 64.119.20.233

ВАКЦИНИЙГ ДЭМБ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БОЛ ХААНАХ НЬ ОГТ ХАМААГҮЙ. ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БОЛ МӨН АДИЛ.

Avatar

Зочин 2021-02-17 66.181.180.84

Коронагийн ачаар малын шүлхий өвчин байхгүй болсон Шүлхий өвчинөөр айлгаж төсвийн мөнгө хулгайлж орос вакцин шахдаг бүлэглэл байдаг тухай олны яриа ортой болсон доо

Avatar

орос вакцин хүлээгч 2021-02-17 66.181.161.21

орос вакциныг л хүлээнэ нямдаваа гуайн гавьяаг үнэлээч сэлэнгэ аймагаас төрсөн нэрт эрдэмтэн шүү ринчин ичинхорлоо тойвгоо гоош батмөнх ниигтиин бус ухаанаар академич болцгоосон сэлэнгэ аймаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж