Айраг өртөөнд вагон замаас гарсан асуудлыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Айраг өртөөнд вагон замаас гарсан асуудлыг шалгаж байна

Дорноговь аймгийн нутаг Айраг өртөөнд вагон замаас гарсан тухай асуудлыг УБТЗ-ын Тээврийн хяналтын албанаас тодруулж асуухад  дараахь хариултыг өглөө.

2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 05 цаг 58 минутад Айраг өртөөний галт тэрэгний бүрэлдэхүүнийг эмхлэн найруулах зориулалттай 4 дүгээр зам руу ачаагүй хоосон 26 вагоныг ачаатай  50 вагонтай холбохоор түрж орох үед уг хэрэг явдал болсон. Найруулагч зогс дохиог өгсөн боловч машинч тоормос оройтуулж барьсны улмаас хөдлөх бүрэлдэхүүнийг 15 км/цагийн хурдтай мөргөж, контейнер ачсан 3 вагоныг замаас гаргасан. Энэ үед төмөр замчид гэмтэж бэртээгүй. Гол замын тээврийн хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байсан. Уг болсон асуудлын талаарх мэдээллийг Галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын төвийн ахлах диспетчер болон холбогдох тушаал, журмын дагуу ЗТХЯ-ны удирдлага, УБТЗ-ын дарга нарт илтгэж яаралтай холбогдох арга хэмжээг авч ажилласан. Замаас гарсан 3 вагоныг тухайн өдрийн 18 цаг 50 минутад сэргээн босгосон. Болсон асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэх талаар ЗТХ-ийн сайд Л. Халтар УБТЗ-ын удирдлагад тодорхой үүрэг даалгавар өгсөн бөгөөд УБТЗ-аас комисс гаран шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж