Ц.Оюунгэрэлийн дэмжигчдийн дийлэнх нь залуус

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэлийн дэмжигчдийн дийлэнх нь залуус

Ц.Оюунгэрэлийн дэмжигчдийн дийлэнх нь залуус

Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 9-нд товлогдсон. Тус сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам хүнээ сойх эрхтэй. АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл нам доторх сунгаандаа өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас нэр дэвшиж, өрсөлдөх асар том амбицтай яваа. МАН-аас 10 хүн нэрлэгдэж байгаа ч хамгийн өндөр магадлалтай нь У.Хүрэлсүх. МАХН-аас С.Ганбаатар өөрийгөө “нэрлэж” суугаа. Харин ХҮН-аас ард түмнээс Ерөнхийлөгчийг захиалахаар болсон.

Тиймээс 1000 хүний дунд явуулсан санал асуулгаар У.Хүрэлсүхийг 26.5 хувь нь дэмжинэ гэсэн бол Х.Баттулгыг 25 хувь нь, С.Ганбаатарыг 14 хувь нь, Ц.Оюунгэрэлийг 10.4 нь, үлдсэн нь одоогоор сонголтоо хийгээгүй, эсвэл хэнийг ч дэмжихгүй гэж хариулсан байна. Ц.Оюунгэрэлийг дэмжигчдийн 88.1% нийслэлийнхэн, 11.9 хувь нь хөдөө орон нутгийн дэмжигчид байна. Мөн түүний дэмжигчдийн 66 хувь нь 18-40 насныхан байгаа юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
214
ТэнэглэлТэнэглэл
38
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж