Данни Трехо гяндангаас улаан хивс хүрсэн талаараа дурсамж ном бичнэ | News.MN

Данни Трехо гяндангаас улаан хивс хүрсэн талаараа дурсамж ном бичнэ

Данни Трехо гяндангаас улаан хивс хүрсэн талаараа дурсамж ном бичнэ

Данни Трехо гяндангаас улаан хивс хүрсэн талаараа дурсамж ном бичнэ

Алдарт жүжигчин Данни Трехо гэмт хэргийн ертөнцөөс хэрхэн ангижирч, кино урлагт хөл тавьж, амжилттай, чадварлаг, олны хайр хүндэтгэл хүлээсэн жүжүигчин болсон талаараа нарийн тайлбарласан дурсамж номоо бичиж хэвлүүлэхээр болжээ.

Өдгөө 76 настай Трехо нийт 300 гаруй кино, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн, одоо ч жилд 10-20 киноны санал хүлээн авсаар байгаа аж. Олон улсын кинонд дурлагчид түүний сөөнгө хоолой, сахал, урт үс, хутга эзэмшсэн гайхалтай чадварыг хамгийн ихээр магтан дуулдаг билээ.

Түүний амьдралын зам анхнаасаа дардан байгаагүй аж. Трехо залуудаа зэвсэгт дээрэм, тонуул, хар тамхитай холбоотой хэргүүдээр Америкийн хамгийн хүнд дэглэмтэй Сан Квентин, Фолсом, Соледад тэргүүтэй шоронгуудад ороод гарсан түүхтэй.

Тэрбээр хүүхэд байхаасаа л гэмт хэргийн ертөнцөд өсч торнин, хар тамхины хамааралтай болж, амьдралынхаа 11 жилийг шоронд орж, гаран өнгөрүүлжээ. Эцэст нь Трехо хоригдож байхдаа 12 шат бүхий хар тамхины эмчилгээнд сууснаар амьдралаа шинээр эхэлсэн байна.

Тэрбээр дурсамж номоо эртний анд, жүжигчин Донал Логтой хамтран бичиж, англи, испани хэл дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ. Номоо мөн аудио хэлбэрээр гаргах төлөвлөгөө бий бөгөөд хүүхэд, залууст амьдралын сургамж өгөх, урам, зориг хайрлах зорилготой аж.

“Трехо: Миний гэмт хэрэг, наминчлал, Холливудын амьдрал”(Trejo: My life of crime, redemption, Hollywood) ном энэ оны долдугаар сарын 6-нд уншигчдын гар дээр очиход юм байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж