Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээний түр журам хэрэгжинэ | News.MN

Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээний түр журам хэрэгжинэ

Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээний түр журам хэрэгжинэ

Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээний түр журам хэрэгжинэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тушаал гарган, Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах болон тархалтын түвшинг тогтоох, хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулах түр журам боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан юм.

Ажлын хэсэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэгтэй холбоотой нийтлэг асуудлыг зохицуулах журам боловсруулсан байна. Түр журам батлагдсанаар халдварын түвшин, зэрэглэлийг тогтоох, үүнтэй уялдуулж бусад арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх тухай Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэв.

Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажил, амьдрал хэвийн үргэлжлэх, орлого нь нэмэгдэх, төр, засаг, төрийн албан хаагчид нэгдмэл нэг ойлголттой ажиллах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал бий болох зэрэг давуу талтай гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэж байна.

Тэрбээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн дагаж мөрдөх түр журмын төслийг дахин тодотгохыг Ажлын албанд үүрэг болгов. Ялангуяа зах, бөөний худалдааны төв, автобусны буудал зэрэг олон нийтийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж суурилуулахыг даалгалаа. Түр журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж, энэ сарын 23-ны өдрөөс дагаж мөрдөхөөр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-16 124.158.87.37

Аргагуй "ухаантай" хумуус монголын терд шургалж дээ.

Avatar

Түвшин 2021-02-16 66.181.182.202

ДЭМБ-н журам нийтлэг учир тухайн үндэсний онцлогт тохируулан хэрэгжүүлэх нь ЗГ, тэр дундаа ЭМЯны үүрэг байдаг… ДЭМБ-р халхавч хийх нь хоцрогдсон, C19 үед бүүр аюултай…

Avatar

Уншигч 2021-02-16 66.181.182.25

Журамлуулаад л байж дээ, хүний иргэний аж ахуйн нэгжүүдийн эрхийг хэтэрхий зөрчихгүй юм байгаа биз дээ, батлан хамгаалахын сайд гардан бичиж байгаа бол цэргийн дүрэм аятай юм хийх вий, хүн биш цэрэг гэдэг шиг кккк, бос суу одоо гүйгээд гүйгээд, тайчаад тайчаад, агаараас гээд л шанаа өгөөд байх юм биш бээззззз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж