Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 10,402.0 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,638.4 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурчээ. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар буурсан байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:
Уул уурхайн салбараас 2,522.9 тэрбум төгрөг буюу 24.3хувь,
Газрын тосны салбараас 102.8 тэрбум төгрөг буюу 1.0хувь,
Тусгай зөвшөөрлийн төлбөр 32.7 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,
Бусад орлого 14.9 тэрбум төгрөг буюу 0.1 хувь байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ