Эрдэмтэд санамсаргүйгээр 1 км зузаан мөсөн доороос амьдрал олжээ | News.MN

Эрдэмтэд санамсаргүйгээр 1 км зузаан мөсөн доороос амьдрал олжээ

ТАНИН МЭДЭХҮЙ

Эрдэмтэд санамсаргүйгээр 1 км зузаан мөсөн доороос амьдрал олжээ

Эрдэмтэд санамсаргүйгээр 1 км зузаан мөсөн доороос амьдрал олжээ

Эрдэмтэд өмнөд туйлыг судалж байгаад 1 км зузаан мөсөн доороос буюу амьдрал байх ямар ч боломжгүй хэмээн үзэж байсан газраас санамсаргүйгээр амьдрал олжээ. Эрдэмтдийн баримталж байсан онолын дагуу 1 км, 39 м зузаан мөсөн доор ямар ч хоол хүнсгүй, хүйтэн, таг харанхуй нөхцөлд ямар ч амьд биет орших боломжгүй юм.

Эрдэмтэд Филчнер Ронне мөсөн давхаргыг 871 м гүн өрөмдөж, цааш усанд 472 м төхөөрөмж илгээн судалж үзэхэд зузаан мөсний доод хэсэгт амьд биетүүд наалдан оршиж байжээ.

Шинэ амьтдыг нээсэн Хау Гриффитс “Энэ зузаан мөсөн доор амьдрал байна гэж хэн ч төсөөлж байгаагүй. Тиймээс энэ бол дэлхийн хамгийн бага судлагдсан хэсэг. Бид өөрсдөө ч эндээс далайн хөвөн төрлийн амьд биет олсондоо итгэхгүй байна” хэмээн ярьжээ.

Филчнер Ронне мөсөн давхарга бол туйлаас тусдаа хөвдөг 1500000 км.кв талбайтай мөсөн арал бөгөөд түүний доод тал бараг судлагдаж байгаагүй аж. Эрдэмтэд анх амьдрал эрж хайх зорилгогүйгээр мөсний дээж аван судлах үйл ажиллагаа явуулж байжээ. Гэвч өрөмдлөгөөс үүссэн цооногт камер илгээн шалгахад дээрх амьд биетүүд харагдсан байна. “Тус амьтдыг ийнхүү санамсаргүйгээр олж нээгээгүй бол ирээдүйд хэзээ ч олдохгүй өнгөрч ч магадгүй байсан. Учир нь тэр доор амьд амьтан байна гэж хэн ч төсөөлөөгүй” хэмээн эрдэмтэд ярьжээ.

Камерт буусан дүрсийг үзвэл мөсөн давхарга доор хоёр өөр амьд биет байх аж. Улаан өнгөөр тэмдэглэсэн амьтад урт тэмтрүүлэн бүтэцтэй бол цагаан өнгөөр тэмдэглэсэн нь далайн хөвөн мэт жижиг, дугуй хэлбэртэй байжээ.

Шинээр олдсон амьтад хэр удаан хугацааны турш амьдарч буй, юугаар хооллодог гэх мэт бүх асуулт одоогоор нууц хэвээрээ байгаа бөгөөд тэдгээрийг судалж мэдэх их ажил эрдэмтдэд үлдэж байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
262
ГайхмаарГайхмаар
39
ТэнэглэлТэнэглэл
29
ЗөвЗөв
29
ХахаХаха
21
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нээээ 2021-02-16 202.9.40.108

Инээд хүрэх юм. Яах гэж ч 1км 36м урттай гмөсыг өрөмдөж, юугаа ч хайж явсан юм. Эныг лав гадаадын худал сайт дээр тавьгдсан мэдээг #News.mn-ы дагзнууд нь орчуулаад аваад ирсэн байх

Avatar

Чухал хүн 2021-02-16 202.179.26.5

За тэгээл бас нэг төрлийн вирус гаргачихвиидээ энэ эрдэмтэдээс л болж эсэн шидийн өвчин гарч байгааншд

Avatar

Зочин 2021-02-16 203.91.115.52

bitii h*** muu medleg bolowrolgui n**** min shinjleh uhaaniig bitgii dutuu unel ene erdemted geed baigaa humuus chin delhii deerh hamag owchin zowlong ustgah arga charga bii bolgoj baigaay shuu l** bitgii emneleg oroj uzuul emiin san oroj em aw muu l** min

Avatar

Зочин 2021-02-16 43.242.243.100

Shaagal baina da

Avatar

Зочин 2021-02-16 202.9.46.119

Za demogorgon l bnshde ❤️

Avatar

Зочин 2021-02-16 103.212.116.115

1r

Avatar

Hehe 2021-02-16 66.181.177.201

Камерных нь шилэн дээрх бичил биет биш үү 😛

Avatar

Зочин 2021-02-16 202.9.46.202

Shine turliin virus garah yum bna daa. Ayultai!!!

Avatar

Зочин 2021-02-16 103.26.193.216

Delhiin dulaaral bolj mus hailah ued shine turliin virus garna gej erdemted uzdeg yum bnle

Avatar

Зочин 2021-02-16 103.57.95.130

МАН-ын гишүүдийг иддэг

Avatar

Зочин 2021-02-16 59.153.87.251

Тэгэж ялгахгүй лдээ Чам шиг эргүүг хамгийн түрүүнд

Avatar

Зочин 2021-02-16 103.10.22.40

Aimshgiin kino ehleh ni dee!! Yu ch iddeg amitad baigaan bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж