Эрдэмтэд санамсаргүйгээр 1 км зузаан мөсөн доороос амьдрал олжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

ТАНИН МЭДЭХҮЙ

Эрдэмтэд санамсаргүйгээр 1 км зузаан мөсөн доороос амьдрал олжээ

Эрдэмтэд санамсаргүйгээр 1 км зузаан мөсөн доороос амьдрал олжээ

Эрдэмтэд өмнөд туйлыг судалж байгаад 1 км зузаан мөсөн доороос буюу амьдрал байх ямар ч боломжгүй хэмээн үзэж байсан газраас санамсаргүйгээр амьдрал олжээ. Эрдэмтдийн баримталж байсан онолын дагуу 1 км, 39 м зузаан мөсөн доор ямар ч хоол хүнсгүй, хүйтэн, таг харанхуй нөхцөлд ямар ч амьд биет орших боломжгүй юм.

Эрдэмтэд Филчнер Ронне мөсөн давхаргыг 871 м гүн өрөмдөж, цааш усанд 472 м төхөөрөмж илгээн судалж үзэхэд зузаан мөсний доод хэсэгт амьд биетүүд наалдан оршиж байжээ.

Шинэ амьтдыг нээсэн Хау Гриффитс “Энэ зузаан мөсөн доор амьдрал байна гэж хэн ч төсөөлж байгаагүй. Тиймээс энэ бол дэлхийн хамгийн бага судлагдсан хэсэг. Бид өөрсдөө ч эндээс далайн хөвөн төрлийн амьд биет олсондоо итгэхгүй байна” хэмээн ярьжээ.

Филчнер Ронне мөсөн давхарга бол туйлаас тусдаа хөвдөг 1500000 км.кв талбайтай мөсөн арал бөгөөд түүний доод тал бараг судлагдаж байгаагүй аж. Эрдэмтэд анх амьдрал эрж хайх зорилгогүйгээр мөсний дээж аван судлах үйл ажиллагаа явуулж байжээ. Гэвч өрөмдлөгөөс үүссэн цооногт камер илгээн шалгахад дээрх амьд биетүүд харагдсан байна. “Тус амьтдыг ийнхүү санамсаргүйгээр олж нээгээгүй бол ирээдүйд хэзээ ч олдохгүй өнгөрч ч магадгүй байсан. Учир нь тэр доор амьд амьтан байна гэж хэн ч төсөөлөөгүй” хэмээн эрдэмтэд ярьжээ.

Камерт буусан дүрсийг үзвэл мөсөн давхарга доор хоёр өөр амьд биет байх аж. Улаан өнгөөр тэмдэглэсэн амьтад урт тэмтрүүлэн бүтэцтэй бол цагаан өнгөөр тэмдэглэсэн нь далайн хөвөн мэт жижиг, дугуй хэлбэртэй байжээ.

Шинээр олдсон амьтад хэр удаан хугацааны турш амьдарч буй, юугаар хооллодог гэх мэт бүх асуулт одоогоор нууц хэвээрээ байгаа бөгөөд тэдгээрийг судалж мэдэх их ажил эрдэмтдэд үлдэж байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
263
ГайхмаарГайхмаар
40
ТэнэглэлТэнэглэл
29
ЗөвЗөв
29
ХахаХаха
22
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж