Оюутолгойн гэрээний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Оюутолгойн гэрээний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Сүүлийн үед Оюутолгой төслөөс Монголын талын үр өгөөж хүртэх хугацаа олон жилээр хойшлоод зогсохгүй урьдчилсан байдлаар далд уурхай ашиглалтад ороод, 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог "Рио Тинто" компани Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн талаар мэдээлэл гарах болсон.

Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт амжин Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой. Энэхүү асуудал болон Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Мөнхбат нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан асуулга тавьсан байна. Тус асуулгад:

1. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр гаргаж ирүүлэх;

2. "Айвенхоу майнз Монголиа Инк" ХХК, "Айвенхоу майнз Лтд", "Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд" компани нь Монгол Улсын Засгийн газрын эсрэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотын Арбитрын шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн талаар хариу тайлбар хүргүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа нь энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох гэж байгаа тухай албан бус мэдээлэл байгаа тул хэрэв уг мэдээлэл үнэн бол хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргах, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай;

3. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулахдаа Монголын талаас албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудлаар Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргаад байсан нэхэмжлэлийг сэргээн шалгуулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай;

4. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд товлогдоод байсан хурлыг хэний санаачлагаар цуцалсан талаар мэдээлэл бэлтгэн асуулгад хариулах тухай дурьдсан байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж