Зах, худалдааны төвүүд ажиллаж эхлэхтэй холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэлт, бараа татан авалтууд хийгдэж байна. Чингэлтэй дүүрэгт байрлах "Эмэралд эрхэс", "Жаргалант", "Эрхэл", "Чандмань", "Алтай" болон "Давхар" зэрэг хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Тус хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 9000-11500, "Алтан тариа"-н дээд гурил 1600-1700, 1-р зэргийн гурил 1280-1500, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2400-2800, элсэн чихэр 2200-2800, монгол төмс 800-1000, монгол лууван 1400-1600, монгол сонгино 2500, хятад сонгино 1800-2300 төгрөгийн үнэтэй байна. Хяналт шалгалтад хамрагдсан хүнсний дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байна.
-Баянгол дүүрэгт байрлах "Гэгээ", "Орхон", "Хороолол", "Барс-1", "Барс-2" зэрэг захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. "Барс-2" захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9000, хонины цул мах 10500, үхрийн ястай мах 10000-10500, үхрийн цул мах 12500-13000, "Алтан тариа"-н дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2200, элсэн чихэр 2200, монгол төмс 700, монгол лууван 1000, монгол сонгино 2800, хятад сонгино 1500 төгрөгийн үнэтэй байна.
Хяналт шалгалтад хамрагдсан "Гэгээ", "Орхон", "Хороолол", "Барс-1" захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд "Алтан тариа"-н дээдийн дээд гурил 1900-2000, дээд гурил 1350-1600, 1-р зэргийн гурил 1150-1300, 2-р зэргийн гурил 800-1000, цагаан будаа 2000-2500, элсэн чихэр 2200-2500, монгол төмс 800-1300, монгол лууван 1500-1800, монгол сонгино 3500-3800, орос сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна. "Орхон", "Гэгээ", "Хороолол", "Барс-1" захуудын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгаа тул зарим бараа, бүтээгдэхүүний татан авалт хийж амжаагүй байна. "Барс-1" захаас бусад хяналт шалгалтад хамрагдсан захуудад өндөг дууссан байдалтай байна.
-Баянзүрх дүүрэгт байрлах "Жуков" болон "Тэнгэр" худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан дээрх худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд "Алтан тариа"-н дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1380, 2-р зэргийн гурил 870-1000, цагаан будаа 2500-3070, элсэн чихэр 2090-2500, монгол төмс 1000, монгол лууван 1500, монгол сонгино 3500, хятад сонгино 2000-2500 төгрөгийн үнэтэй байна.
-Орхон аймагт байрлах "Сүлд" болон "Дөрвөн бэрх" хүнсний дэлгүүрүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан дээрх хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8300-8500, хонины цул мах 9000-9500, үхрийн ястай мах 9500-10000, үхрийн цул мах 11500-12000, адууны мах 7800-8000, ямааны мах 6000, "Алтан тариа"-н дээд гурил 1600-1850, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2600-2800, элсэн чихэр 2500-2700, монгол төмс 1200, монгол лууван 1500, монгол сонгино 2000-3500, өндөг 500 төгрөгийн үнэтэй байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 8, и-баримт аппликейшнээр нэг иргэн тус тус ханджээ.
Холбоотой мэдээ