Covid-19 цар тахлын хамгийн том хохирогч хүүхдүүд болж, хичээлийн хоцрогдолд орсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болжээ.
Хэдхэн хоногийн дараа гуравдугаар сар гарна. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх сарын 1-нээс танхимд шилжүүлэх үү, цахимаар үргэлжлүүлэх үү гэдэг эцсийн шийдлийг гаргаагүй байгаа ч салбарын яам нь хосолсон хэлбэрээр сургалтыг үргэлжүүлэх санал гаргаад буй. Харин багш нарын хувьд хичээлийг цахимаар үргэлжлүүлэх саналыг голчлон өгч буй мэдээлэл бий.
Цахим хичээлийн үр дүн, НҮБ-аас хийсэн судалгаа зэргийг түшиглэвэл Монгол Улс халдваргүй бүс нутагтаа хичээлийг танхимаар эхлүүлэх зайлшгүй шаардлага байна.
Учир нь Монгол Улс Covid-19-өөс сэргийлэн хилээ хаасан үеэс буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш бүх шатны сургалтыг цахимд шилжүүлсэн бол цар тахлыг дотоодод алдсан 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд сургалт цахимаар үргэлжилж буй юм. Үндсэндээ сурагчид хоёр жил орчмын хугацаанд цахим сургалтад хамрагдаж байна гэсэн үг.
Энэ хугацаанд хувийн хэвшлийн сургуулиудын цахим хичээлийн хөтөлбөр өнгөрсөн жилийнхээсээ илүү чанаржиж, сурагчдад хүрсэн бол төрийн өмчит сургуулийн цахим хичээлд үр дүн гарсангүй.
Тэр бүү хэл НҮБ-ын мэдээллээр 170 мянга гаруй хүүхэд теле хичээл үзэх боломжгүй нөхцөлд амьдарч буй судалгаа гарсан бол 2020, 2021 онд нэгдүгээр ангид элсэн суралцсан зургаан настнууд үсгээ бүрэн дүүрэн нүдэлж амжаагүйгээс унших, бичих чадварт хараахан суралцаагүй байна.
Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын тайлбараар урьдчилсан тооцоогоор 174 мянган сурагч сургалтын хоцрогдолд орсон. Энэ нь нийт суралцагчийн 10 хувь гэсэн үг юм. Ирээдүйд ажилгүй, мэдлэггүй бүхэл бүтэн харанхуй үе гарч ирэх эрсдэл дагуулж буй.
Сурагч нэг хичээлийн жилд 165-180 хоног танхимаар хичээллэж байж мэдлэгээ авдаг. Гэтэл Covid-19 цар тахал гарснаас хойш 80 хувьд нь танхимаар хичээллэж чадаагүй. Үндсэндээ авах ёстой мэдлэгийнхээ 70-80 хувийг авч чадаагүй тул сургалтыг цахим болон танхимаар хийх асуудлыг хөндөж байна гэдгээ мэдэгдсэн.
Иймээс цар тахлын энэ хүнд үед нэг хэсэгт нь танхимаар хичээл заах хэрнээ нөгөө хэсэгт нь цахимаар зааж, ялгаа зааг гаргалаа гэж шүүмжлэхээсээ урьтаад нийтлэг эрх ашгийг хангахад анхаарал хандуулах цаг нь боллоо. Учир нь, эл салбарт өнөөдөр цэцэрлэгийн насны бяцхан хүмүүжигчдээ оруулбал 900 мянга гаруй хүүхэд суралцаж байна.
Тэдний чанартай боловсрол эзэмших эрхийг цар тахлын нөлөөгөөр боож болохгүй.
Монгол Улсын хувьд өнөөдөр цар тахлын голомтын бүс болсон ганц газар нь Улаанбаатар хот. Хяналтыг сайн тавьж чадвал аймгуудаа, сумтай нь Covid-19 цар тахлаас сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг өнгөрсөн хугацаанд гарсан үр дүнгүүд харуулж чадлаа. Хэдийгээр сар шинийн өдрүүдэд Дархан-Уул, Говьсүмбэр зэрэг аймгуудад халдвартай иргэн Улаанбаатар хотоос очсон байсан хэдий ч хараа хяналт сайн тавьж чадсаны хүчинд бүс нутагтаа алдалгүй, батлагдсан тохиолдлыг нийслэл рүү хүргэн, эмчилгээ хийж байна. Энэ жишгээр ажиллахад орон нутгууд хамгийн аюулгүй бүс хэвээр байх боломж бүрэн буй.
Тодруулж хэлбэл, нийслэлээс бусад аймаг, сумдад ирэх гуравдугаар сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэхэд болохгүй зүйлгүй мэт.
Нохойн дуу ч ойртож байна гэдэг шиг вакцины сураг ч гарч эхэллээ. Хатуу хөл хорио тавигдангуут эрсдэлтэй бүлгээс хүн амаа вакцинжуулах ажлыг эхлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдсэн.
Дэлхийн улс орнууд вакцинжуулалтыг эхлүүлснээр голомтлон гарч байсан цар тахлын хүрээгээ хумьж, халдварын тоогоо бууруулж чадсан сайн жишээнүүд ч олон гарлаа.
Одоо Монгол Улс алдаанаасаа суралцах цаг болсон. Учир нь, өнгөрсөн жил халдвар дотоодод алдагдаагүй байхад сургууль, цэцэрлэгээ, бизнестэй нь хаасан нь маш том алдаа байсан нь өнөөдөр батлагдаж буй. Хэдийгээр вакцин бэлэн болоогүй байсан учраас эрсдэлийг тооцож, дээрх арга хэмжээг авах нь зүйн хэрэг байсан юм гэж өмгөөлж болох ч үнэндээ уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй хэр нь гутал тайлсан хэрэг болсон.
Одоо харин зориг гаргаад халдваргүй бүс нутагтаа хичээлийг танхимд шилжүүлэх шийдэл л хэрэгтэй байна.
Төрөөс 25 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж буйн цаад зорилго зөвхөн эдийн засгийг идэвхжүүлээд зогсохгүй хамгийн том хямрал нүүрлээд байгаа боловсролын салбараа ч давхар өөд татахад чиглэх учиртай.
Г.ХОРОЛ
Зочин 2021-02-16 66.181.186.213
Танай сайтад мэргэжлийн хүн байдаг уу? Хэн дуртай нь өөрийнхөө үзэл бодлоо дураараа бичиж байдаг уу? Хэн нэг нь өөрийн үзэл бодлоо бичсэн бол нэрээ бичмээр юм. Ямар хувийн аккоунт дээрээ бичиж байгаа бишдээ. Эсвэл ганц хүний эрхэлдэг сайт юмуу?
Зочин 2021-02-16 66.181.161.52
Haldwargui busd orood haldwartai busd orohgui baiwal ireeduid huuhduudiig sain muugaar ni ylgah ym shig bna surgaltiig systemiig huuhed bolgond ijil tegsh baih ystoi bizde tiim l bol haldwartai haldwargui gd bailgui bugdiig ni l neg odor oruulah hergtei shde
Зочин 2021-02-16 202.179.30.42
халдваргүй бүсүүдэд халдвар хамгааллын дэглэмээ сахиад хичээл эхлүүлэх нь ЗӨВ
Зочин 2021-02-16 202.21.98.238
ХИЧЭЭЛ ЭХЛҮҮЛЬЕ ГЭЭД БАЙГАА ОРКУУД ДАНДАА БАГШ НАР БАЙНА. ТА НАРЫН ЦАЛИНГИЙН ТӨЛӨӨ ҮР ХҮҮХДЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛАХГҮЙ. ҮР ДҮНТЭЙ ВАКЦИНЖУУЛАЛТ ХЭРЭГЖХЭЭС ӨМНӨ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХИЙН 9 САРЫН 1 ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА. КОВИД ТУСААД ЭДГЭЛЭЭ ГЭХЭД ИРЭЭДҮЙД ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГАА. ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ, АРЧААГҮЙ ЗАЛХУУ ЮМНУУД БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭЖ СУР!!!
unshigch 2021-02-16 46.62.174.139
er n zoriglood bolovsroliin sistem , baga , dund, ahlah – angiig bugdiig , hol horionoos gargaj hicheeliig ehluuleh heregtei. Yapan, korea, poccii- oronuudiin surguuliin neegeed , hicheel n yvagdaj l bna.massgaa zuugeed, garaa sain ygaagaad, yvaad baival sain l baih.surguulidiin ariun sheveriig sain saihah heregtei.
DBuluzrezeg ba tuunii ohid 2021-02-16 185.220.100.246
“Хүүк”Сүх сайд асан төрийн ордны зүүн жигүүрийн 2 давхарт байрлах 26x тоотын давхар өрөөнүүдэд төрийн жинхэнэ албан хаагч ажилтан, эмэгтэй хүн, иргэн "Мөнгөн…"-д ажлын байрны дарамт, ажил олгох нэрийдлээр элдэв зохисгүй шахалтууд үзүүлэхээ хэзээ зогсоох вэ? Ахын дүү гэсэн үг зальт яриа болон үйлдлээ болих хэрэгтэй.
Зочин 2021-02-16 66.181.161.29
халваргүй бүсэд орсон дээр тэгэхгүй бол хүүхэдүүд гар утасны донтон боллоо теле хичээлийн үр дүн маш муу багш нар ч анхаарч байгаа юм алга
Зочин 2021-02-16 64.119.24.143
Huduugiin aimguudad hicheeliig ni ehluulsen ni deer baih oo .hot bol hereggyi dee
Зочин 2021-02-16 176.10.99.200
! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-16 27.115.191.127
Хүүхдүүд хичээлдээ явах хэрэгтэй шүү дээ
иргэн 2021-02-16 66.181.177.209
хөдөөгийн багш нар ер нь багш нар эсэргүүцээд байгаа юм шүү дээ ажил хийлгүй цалин аваад сурцан байна тэгээд энэ эсэргүшцээд янз бүрийн сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс чинь дан багш нар
Боловсрол 2021-02-16 59.153.85.210
Удаан хугацаагаар сургууль завсардах нь хүүхдэд их хортой, Тархи нь хөгшин хүмүүсийнх шиг болдог гэж бна шүү.
Зочин 2021-02-16 103.26.195.235
Хичээлээ орохгүй бол хүүхдийн мэдлэг боловсрол хоцрогдлоо 2жил арайл хэтэрлээ хүүхдээ короноо тусчихана гэж бодож байвал хичээлд нь явуулахгүй байж болно ингэж бодохгүй байгаа эцэг эхчүүд хүүхдээ хичээлд нь явуулах гэх мэт саналыг үндэслэн ерөнхий боловсрол их дээд сургуулийг эхлэх нь зүйтэй
Зочин 2021-02-16 66.181.177.179
Орон нутагт хичээл оруулах нь зөв.Хотод хичээл оруулах нь эрсдэл өндөр шүү дээ.1ангид 30-40 хүүхэд халдвар тархвал ард нь бэлэн 120 хүн байгаа шүү дээ.Ирээдүйн эрүүл байвал боловсрол нөхөж болно.
Зочин 2021-02-16 150.129.143.76
Тийн штэ. Нэг сумын сургууль бол эхлээд явж л байсан нь дээр штэ.
У 2021-02-16 202.9.46.171
Зочин нэрний ардаас өмхий гамин минь хуцахаа болио.танай өмхий вирус хятад шиг хог олон гамингууд байгаа биш.Монгол цөөхөн.
Зочин 2021-02-16 103.26.195.235
Сэтгэцийн өвчинөө эмчлүүл сошилд соёлтой байж сур
Зочин 2021-02-16 202.126.94.99
Сургалтаа эхлэж, хилээ ч нээе. Хяналт тавих бурэн боломж байхад амьдралаа алдаад хоригдоод суумааргуй бна. Хангалттай биш уу!!! Цеехен хунтэй, тархай байрших боломжтой олон давуу тал бна.
Gan 2021-02-16 119.40.98.177
Галзуураад байгаарай. Даваасүрэн гишүүн болон зарим хүмүүс ажиглалтын 14 хоног Монголоос өөр улсад байдаггүй гэж байгаад цуцлуулсны гайгаар Монголд дотоодын халдварыг алдаж байсан. Энэ бичиж байгаа сэтгүүлч хүртэл ямар нэгэн эрсдэл гарахад ямар ч хариуцлага хүлээхгүй байж, дураараа бичиж байна. Монголд ханиадны үе дуустал хориог цуцлаж болохгүй. Өнөөдрийн эрүүл бүс маргаашийн аюултай бүс болохоос сэргийлье
Зочин 2021-02-16 202.55.188.97
Ami naana tam tsaana baihad yun surguuli. Eruul baival surah oroitohgui. Ireh namraas l baidliig harj shiid
zochin 2021-02-16 192.82.73.25
хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чадахгүй шүүүүү ядаж 4 сарын 1 хүртэл хошлуулах хэрэгтэй ш дээээ
Зочин 2021-02-16 203.91.115.44
Хичээл яах вэ Амь нас эрүүл мэнд бүр чухал шүү
Зочин 2021-02-16 202.9.46.36
Аль ноднингоос л одоо болтол ингээд байдаг хэсэг бүлэг оркууд байх юм аа. Аливаа юманд ул суурьтай, ш/ухаанчаар хандахын оронд бөөн сүр болно. Өвчнийхөө талаар үнэн зөв мэдээлэл ч одоо болтол аваагүй, бусад улс яаж байгааг хараад суралцана гэж ч байхгүй. Ямар зорилгоор Монголыг улам ядуу дорой, боловсролгүй харанхуй байлгах гээд байдаг юм, бүр гайхмаар.
Зочин 2021-02-16 192.82.78.110
яг үнэн.
Зочин 2021-02-16 202.21.98.238
ОРК НЬ ЧИ ӨӨРӨӨ ЮМ. ЧАМ ШИГ н**ш ӨМХИЙ АМНААСАА УНГАС ГАРГАЛАА ГЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛАХГҮЙ. ЧӨТГӨРЛҮҮГЭЭ ТОНИЛЖ ҮЗ!!!
Зочин 2021-02-16 192.82.78.110
чам мэт нь энэ улс орны ирээдүйг яаж төсөөлдөг бол?
Зочин 2021-02-16 66.181.180.35
Танхимын хичээлийг нэн даруй эхлүүлэхгүй бол хүүхдүүдийн хичээл ном хоцрогдож гүйцлээ, ядаж хөдөө орон нутагт эхлүүлэх хэрэгтэй байна.
Ж.Онгар 2021-02-16 202.179.21.201
учиртайг ойлгосонгүй. Харин үйлчилгээ, эмийн хангамж манайд муу.
Зочин 2021-02-16 122.201.24.14
ДАРГЫНХАА БӨГСИЙГ ХЭЛЭЭРЭЭ АРЧИАД БАЙХААР ЯАЖ ЮМ ОЙЛГОХИЙН АЙН ОДОО БОЛЬ ЗА
Ж.Онгар 2021-02-16 202.179.21.201
ажилгүйн тэтгэмж авч багш нар монжив. Энх-Амгалан сайдын дэвшүүлж бгаа саналыг бүрэн дэмжиж бна. Ер нь 5 сая биш 500000-аас дээш сургалтын төлбөр авдаг сургуульд төрөөс хувьцах зардал өгөх хэрэггүй. Энэ ялдамд бас нэг санал нэмэхэд хувийн эмнэлгүүдэд төрөөс олгож буй тэтгэлэгт анхаарах, хоногийн 5000 -аас төгрөг эмчилэгч нараас төлбөр авдаг эмнэлэгт дэмжилэг үзүүлэхгүй байх. Баян-Өлгий аймагт хувийн эмнэлгийн төлбөр хамгийн бага нь 15000, харин хөрш Ховд аймагт хамгийн их нь 6000 бгаа нь ямар
Ж.Онгар 2021-02-16 202.179.21.201
Зөв л бна. Өнгөрсөн жил бүх сургууль, цэцэрлэгийг хаасан явдал буруу бсон нь мэдрэгдэж эхэлээ. Тэр тэнд тэнгэр дуугарах чимээнээр энд болгоомжилох хэрэггүй бсан. Хойш үе маань хоцорогдолд өртөж бгаа нь үнэн бөгөөд өөрийнхөө үр хүүхдээс хүртэл анзаарагдаж бна. Ковидын халдвар хэзээ нэгэн цагт ирэх нь хугацааны асуудал.т Вакцин л тогтоож чадахгүй бол хөл хорио нэмэргүй. Одоо өвчний араас хөөцөлдөхөө зогсоож, урьдаас, тулж тэмцэх хэрэгтэй байх.Сурагч, залуучуудын бүтэн нэг жил дэмий өнгөрч, ажилгүй
ok 2021-02-16 59.153.115.181
ер нь одоо ингэж цахим хөгжчихөөд байхад, хүүхдүүдийг ялангуяа өвлийн хар хүйтэнд цахимаар хичээл оруулвал таарах юм, энэ их сонин вирус ханиад ихтэй цаашид ч ийм л байх шинжтэй, баахан сургуулийн барилга, багш нарын цалин, урсгал зардлын мөнгө гэж заваарч байхаар, хүүхэд бүр гэрээсээ хичээл үздэг болмооор байна, тэгээд шалгалтаа ТОФЕЛ, АЙЛДАС шиг онлайнаар өгөөд л явчихмаар байх юм, танхимын сургалтаар яадаг юм
Зочин 2021-02-16 192.82.78.110
эргүү оркоо, хүүхдүүд гэрээс гарахгүй, нийгмийн харилцаанд орохгүй байгаад байхаар сэтгэц мэдрэлд нь өөрчлөлт ордог юм байгаа биз дээ? Юу ч мэдэхгүй юмнууд дандаа амныхаа зоргоор хуцнаа
Зочин 2021-02-16 192.82.78.81
Chi harin ork umuu? Nuhtsul baidlaa meder, yamar deer ue bishdee. Yahav garch togloj, sardaa neg hicheel bish angiaraa uulzdag l um bgaa biz . Neg hicheel bitgii hel buhel buten tsahin uls bna, ter estoni chin barag uls ni bhgui blson ch tsahim uls hiitsen bna, iim ih hanuad tomuu, utaatai ued bolomj ni baisaar bhad tsahimaar hicheelleed yavahad yadag um
Зочин 2021-02-16 202.21.98.238
ӨМХИЙ ОРК НЬ ЧИ ӨӨРӨӨ ЮМ. ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ҮР ХҮҮХДЭЭ ХАМГААЛНА. ХАРИН ЧИ ЧӨТГӨРЛҮҮГЭЭ ДАЛД ОР!!!
Зочин 2021-02-16 66.181.188.116
Яг зөв. Манай хүүхдүүд цахимаар бүүр ч илүү мэдлэг авч байна. Багш нар нь ч маш чанартай сайн зааж байна. Цахим сургалт үнэхээр үр ашигаа өгч байгаа. Юун хичээлийн хоцрогдол харин ч хэдэн анги дээшээ сурч боловсорч байна. Тиймээс энэ цагт хүүхэд багш нарыг чанартай цахимжуулахад төр засаг анхаарвал зөв юмдаа.
Зочин 2021-02-16 66.181.184.15
УБ-аас бусад хөдөө орон нутагт, мөн Багахангай, Багануурт 3-р сарын нэгнээс танхимын хичээлийг эхлүүлэх хэрэгтэй.
Зочин 2021-02-16 192.82.78.110
цэцэрлэгийг ч гэсэн эхлүүлэх хэрэгтэй. аав ээж н ажил хийхгүй бол амiдрал сүйрлээ!
Зочин 2021-02-16 66.181.186.171
Цэцэрлэг дэмий дэмий. Сургууль бол болж байна
Зочин 2021-02-16 192.82.78.110
цэцэрлэг дээрээ үеийнхэнтэйгээ хөгжилдөж, дуулж бүжиглэж, юм сурч байх ёстой бяцхан хүүхдүүд гэртээ уйдаад хашигдахыг харахаар өрөвдөөд байх юм.
Зочин 2021-02-16 202.21.98.238
ТЭД ЭРҮҮЛ, АМЬД БАЙНА!!!
Зочин 2021-02-16 66.181.187.116
bitgii h***
Baganaa 2021-02-16 66.181.178.228
Энэ маш зөв шүү. Халдваргүй бүсийн аймаг сумдад хичээлийг хааж хүүхдүүдийг хохироох нь утгагүй асуудал.
Зочин 2021-02-16 89.249.49.120
Манай багш нар үнхээр ухамсаргүй улс. Бүтэн жил хүүхдүүд хичээлд явагүй, хоцрогдол 70-80 хувь байхад цалингаа бүтэн авч зүгээр сууж байгаа хирнээ танхимаар хичээл орох тухай нэг ч ам нээхгүй, санал бодлоо илэрхийлэхгүй сул цалин авсан бие отролсон арчаагүй улс.
Би багшаа 2021-02-16 66.181.161.34
Ямар ч мэдлэггүй хүмүүс л ингэж багш нар луу дайрч байгаадаа хөөрхий. Сул цалин авч байгаа гэж бодоод үхэх гээд байх шиг байна. Хүүхэд хараад ангид сууж байдаг мануухй гэж бодоод байна уу? Ар гэр ажил амьдралаа орхиод үүрээр гараад үдшээр орж ирж, өөрийн хүүхдийг орхиод таны хүүхэд рүү гүйдэг юм. Зөвхөн хүүхдүүдийн өмнө сууж байх биш. Элдэв янзын эрээн цаасан дунд өдөржин шөнөжин суудаг юм. Бусад хүмүүс гэртээ ирээд тайван байдаг бол багш нар гэртээ том хар цүнх, компьютер, принтер гэж амьдардаг
Би багшаа 2021-02-16 66.181.161.34
Одоо ч янз бүрийн хэрэглэгдэхүүн, цахим сургалт, давтлага …… таны мэдэхгүй өчнөөн цаас. Тархины өвчтэй, нүдний өвчтэй болсон ч юу ч хэлэлгүй л сурагчдынхаа төлөө зүтгэж явна. Цэвэроэгчийн цалингаас доогуур цалин аваад, эргээд тэндээсээ сургалтын хэрэглэгдэхүүнд талыг нь өгөөд хэдхэн төгрөгөөр л болгож яваа хэрнээ та нар шиг хүн муулж тэглээ ингэлээ гэж орилохгүй нь эзэмшсэн боловсролынх нь гэдгийг жаахан ч гэсэн ухаарай.
Зочин 2021-02-16 66.181.189.94
Haldvargui bus gej baihgui! undsen huulindaa bugd jigd surj bolovsrol erheer hangagdana gesen baigaa. orvol bugd orno ugui bol bugd gereesee