Х.Энхтуяа паралимпаас алтан медаль хүртэхийг хүсч байна | News.MN

Х.Энхтуяа паралимпаас алтан медаль хүртэхийг хүсч байна

Х.Энхтуяа паралимпаас алтан медаль хүртэхийг хүсч байна

Х.Энхтуяа паралимпаас алтан медаль хүртэхийг хүсч байна

Пара-таеквондогийн дэлхийн аварга Х.Энхтуяа ирэх Токио-2020 зуны олимпийн наадамд түрүүлж, бусдад урам зориг өгөхийг хүсч байна. Өдгөө 29 настай тэрбээр 2017 оны Лондон хотод зохион байгуулагдсан ДАШТ-д К44 дивизоны эмэгтэй -49 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртэж байв.

2019 оны ДАШТ-д аваргаа хамгаалж оролцсон ч дүрмийн бус цохилт хийсэн хэмээн хасагдсан аж.

13 настайдаа харамсалтайгаар осолд орж, гартаа бэртэл авсан Х.Энхтуяа үүнээсээ болж Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс хасагдаж байжээ. Гэвч тэрбээр бууж өгөлгүй, таеквондогийн спортоор шаргуу хичээллэсээр ирэх зуны Токиогийн олимпийн наадамд зодоглох эрх аваад байна.

Х.Энхтуяа IPC буюу Олон улсын паралимпын хороонд өгсөн ярилцлагадаа “Тийм ээ, би 29 настай, ганц бие ээж. Гэхдээ энэ асуулт намайг зоригжуулдаг. Би хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, тэдэнд өөрийгөө ойлгуулахыг хүсч байна. Чиний ганц бие, салсан, хүүхэдтэй байх хэнд ч хамаагүй. Эмэгтэй хүн ч гэсэн энэ бүгдийг хийж чадна гэдэг мессэж өгмөөр байна. Хүн бүхэнд боломж, бололцоо бий. Харин гагцхүү ирээдүйгээ өөрчлөхийг хүсч байвал үүнийгээ ашиглаж, өөртөө итгээрэй. Зарим хүмүүс намайг дэлхийн аварга цолыг хурдан, амархан замаар авсан юм шиг ярьдаг. Би энэ цолыг хүртэхийн төлөө цаг, хором, мөч бүрт хөдөлмөрлөсөн. Татами дээр зогсч байхдаа би өөртөө ‘Энэ бол миний цаг. Одоо л юу хийж чаддагаа харуулах хэрэгтэй гэж хэлдэг” хэмээжээ.

Дэлхийн аварга цолоо хамгаалж чадаагүй талаараа тэрбээр “Цолоо алдахдаа ойлгосон зүйл бол амьдрал болон спорт бол багийн ажиллагаа юм байна. Би бүх зүйлийг хийж чадахгүй шүү дээ. Магадгүй тэр үед би их хувиа хичээсэн байх. Дэлхийн аварга болчихсон юм чинь өөрийгөө гайхалтай, юм бүхнийг л хийж чаддаг юм шиг санаж байлаа” гэв.

Монгол Улс одоогоор паралимпын ганцхан медаль хүртээд байгаа бөгөөд энэ тоог хоёр болгохыг Х.Энхтуяа хүсч байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс пара-таеквондогийн хоёр олимпын эрх аваад байгаа бөгөөд Х.Энхтуяагаас гадна Г.Болор-Эрдэнэ мөн Токиогийн татамид зодоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-16 43.242.242.59

Энэ сайт чинь улс төржсөн мэдээлэл гаргадаг биш билээ үү. Гэнэтхэн юу болоод сэдвээсээ хазайчихваа. МАНАН-гийн сайт гэдгээрээ алдартай шүү.Эзэд нь Элбэгдорж, М.Энхболд нар юм. Чөтгөр ав гэж

Avatar

Zochin 2021-02-16 37.47.227.168

ПараОлимп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж