Монголоор дамжих хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эхний улиралд багтаан дуусгана

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Монголоор дамжих хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эхний улиралд багтаан дуусгана

Монголоор дамжих хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эхний улиралд багтаан дуусгана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын "Газпром" компанийн удирдлагатай өнөөдөр (2021.02.16) цахимаар хуралдаж, "Байгалийн хийн хоолойн" төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохиров.

Тус компани Монгол Улсаар дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг энэ оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Мөн энэ ажлыг гүйцэтгэх "Газопровод Союз Восток" компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, бүртгүүлсэн.

Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” компани Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой тавих санамж бичгийг 2019 оны арванхоёрдугаар сард, Хөрөнгө оруулалтын өмнөх шатны үнэлгээ хийх санамж бичгийг 2020 оны наймдугаар сард тус тус байгуулсан билээ.

Тус хийн хоолой нь “Сибирийн хүч 1”-ээс 1.3 дахин илүү хүчин чадалтай бөгөөд жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байхаар тооцжээ.

Б.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж