Мал аж ахуй эрхлэгчдэд 766 сая гаруй төгрөгийн урамшуулал олголоо

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Мал аж ахуй эрхлэгчдэд 766 сая гаруй төгрөгийн урамшуулал олголоо

Мал аж ахуй эрхлэгчдэд 766 сая гаруй төгрөгийн урамшуулал олголоо

Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын сүүний урамшуулал олгоод байна.

Сүү боловсруулах найман үйлдвэр, цехэд арванхоёрдугаар сард 1.533.489 литр түүхий сүүг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, татварын цахим төлбөрийн баримт (и-баримт) үүсгэн баталгаажуулсан нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжид 766.744.500 төгрөгийн мөнгөн урамшууллыг Төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлжээ.

Сүү бэлтгэн нийлүүлж буй малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нь Засгийн газраас баталсан журамд заасан дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

1. Нийлүүлж буй сүү нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэнийг нотлох мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг заавал авсан байна.

2. Сүүний үйлдвэрт сүү нийлүүлэх тухай бүр малчны иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, татварын цахим төлбөрийн баримт буюу и-баримт үүсгэх, худалдан авсан тал (үйлдвэр), борлуулсан тал (малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч) тал баримтыг ажлын гурав хоногийн дотор баталгаажуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж