Хятад хосууд гэр бүлээ цуцлуулахаар хошуурч байна | News.MN

Хятад хосууд гэр бүлээ цуцлуулахаар хошуурч байна

Хятад хосууд гэр бүлээ цуцлуулахаар хошуурч байна

Хятад хосууд гэр бүлээ цуцлуулахаар хошуурч байна

БНХАУ гэр бүл цуцлах тухай шинэ, нарийн төвөгтэй хууль баталсан нь удахгүй хэрэгжиж эхлэх гэж буй билээ. Тийнхүү гэр бүл цуцлуулах үйл явц удаан, төвөгтэй болохын өмнө амжиж салахаар хосууд яарч, сандран хошуурцгааж эхэлсэн байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан ч энэ жилээс эхлэн хэрэгжих гэж буй тус хуулинд зааснаар гэр бүл цуцлуулах хүсэлт гаргасан хосод шүүхээс 30 хоног шийдвэрээ дахин харах хугацаа өгөх бөгөөд тэр хугацаанд шийдвэр өөрчлөгдөхгүй бол шүүгч нэхэмжлэгчийн өргөдлийг харж үзэх, эсвэл дахин 30 хоногийн хугацаа өгөх сонголт хийх эрхтэй аж.

Цинхуа их сургуулийн хуулийн сургуулийн дэд ерөнхийлөгч, профессор Чен Шиаон хэлснээр, тус хууль нь сэтгэл хөдлөл төдийхнөөс болж салах хосуудын тоог багасгах зорилготой гэнэ. Тэрбээр “Зарим хосууд өмнө нь хүнтэй амьдарч үзсэн туршлагагүйдээ нэг нэгнийхээ дутагдлыг тэвчилгүй уур уцаараасаа болж салах шийдвэр гаргадаг. Харин салсныхаа дараа харамсах нь олон. Бид энэ мэт хөнгөн хуумгай шийдвэрээс болж салах хосуудын тоог цөөлөх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Үүнийг зарим мэргэжилтнүүд тун оновчтой гаргалгаа хэмээн сайшааж байгаа аж. Хятадын эрх баригчид хөл хорио тогтоосноор төрөлт ихэснэ хэмээн тооцоолж байсан ч эсрэгээр цар тахалтай тэмцсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинээр хүүхэд төрүүлэх иргэдийн тоо эрс буурчээ.

Түүнчлэн гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй хосуудын тоо огцом өсч, түүнийг дагаад цахим орчинд тус салбараар мэргэшсэн хуульчид эртнээс захиалга авч эхэлсэн байна. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэр бүл салалтын тоо Хятадад бүр эртнээс өсч эхэлжээ. Тухайлбал, "Блүүмберг" агентлагийн мэдээлснээр, хамгийн багадаа сүүлийн 15 жилийн турш Хятадад гэр бүл салалтын тоо тогтмол нэмэгдсээр байсан аж. Жишээ нь, 2003 онд Хятадад нийт 1.3 сая хос гэрлэлтээ цуцлуулсан бол 2018 онд энэ тоо 4.5 сая болж өсчээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-16 202.21.107.116

Үүргэвчээ үүрээд аялал даяанчлаад гарсан нь дээр юм байна даа. Хүний шуналыг гүйцээнэ гэдэг амаргүй байхдаа.

Avatar

Зочин 2021-02-16 66.181.161.78

Хүүхнүүдийн мөнгө санхүүгийн шуналыг дэлхийн эрчүүд дийлхээ болиод байгаа нь тодорхой үүнийг шинжлэх ухаан техналогийн хөгжлөөр нөхөх арга л байгаа

Avatar

Зочин 2021-02-16 66.181.161.61

Erguu mal sdaanuud ger bul tsutsluulah salah bsn bol uhsenee hij ger bul bolj ur huuhed unchruulj hurim nair ntr hiideg malnuud ve hendee saihan haragdah gj tegdeg bol hugiin hulgaich nar ve sohor soliot malnuud sogtuu bhdaa taaraad suusan bhdaa arhi ni garaad tsochij ntr hulgaich nar Mongold ch bas adilhan bgaa novshiin hulgaich nar ene huuli ni mash zuv huuli bna salah gj bga hulgaich nariig zalhaasan sain huuli bna hahahaha

Avatar

uranchimeg ochir choidog 2021-02-16 192.82.74.93

манайд гэр бүлээ цуцлуулах гэж байгаа бол 6 сар харна гэдэг шүү дээ, түүний дэргэд 30 хоног юу ч биш юм байна. Ер нь шууп цуцлалгүй харзанасан нь дээрээ

Avatar

zochin 2021-02-16 122.201.24.158

huuhen tsoohon gazar uchir tednii materiallag hereglee n het ihseed erchuud n diilehgui balarch baigaa surag baisan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж